Баянгол дүүргийн 18300 хүний шинжилгээний хариу гарснаас 8 хүнд коронавирус илэрлээ Баянгол дүүргийн 18300 хүний шинжилгээний хариу гарснаас 8 хүнд коронавирус илэрлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Баянгол дүүргийн 18300 хүний шинжилгээний хариу гарснаас 8 хүнд коронавирус илэрлээ

2021 оны 1 сарын 11

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 10-ны өдөр улсын хэмжээнд 14,216 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүсийн эхний болон давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. 

"Тэнүүн-Огоо" компаниас гаралтай гэр бүлийн халдвар, "Ачтан" эмнэлэг, "Мөнххада" компанитай холбоотой буюу батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас халдвар илэрсэн байна. 

  • "Ачтан" эмнэлгийн халдварын тохиолдол нийт 47 болсноос 21 нь эмнэлгийн ажилчид бол бусад нь гэр бүлийн хүмүүс, гэр бүлийн гишүүдээс дамжсан халдвар юм. 
  • "Тэнүүн-Огоо" компанийн хувьд жолооч нар тэдний гэр бүлийн гишүүд нийт 14 тохиолдол байгаа.
  • "Мөнххада" компанийн 8 ажилтан, тэдний гэр бүлийнхэн гээд 25 тохиолдол бүртгэгдсэн.

Баянгол дүүргийн 20186 иргэнийг өнгөрсөн баасан, бямба, ням гарагт шинжилгээнд бүрэн хамрууллаа. Өнөөдрийн байдлаар 18300 хүний шинжилгээний хариу гарснаас 8 хүнд коронавирус илэрлээ.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,442 болсон бол үүнээс 896 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 535 хүний биеийн байдлыг үнэлбэл,

  • маш хүнд 2,
  • хүнд 11, 
  • хүндэвтэр 106,
  • хөнгөн 416 байгаа" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622666
0 эможи

зочин
2021-01-12 10:36
Баянзүрх дүүргийнхнийг бодвол Баянгол дүүрэг яаралтай шуурхай хөдөлж байгаа нь сайн хэрэг
зочин
2021-01-12 10:35
Энэ 8хүн өөрсдөө мэдэлгүй явж байгаад өчнөөн олон хүнд тараасан л байгаа
ЗОЧИН
2021-01-11 13:13
Баянгол шиг сайн арга хэмжээ авч чадсан бол Баянзүрэхээр ингэж их тарахгүй л байсан даа хариуцаж байгаа засаг дарга хэр сэтгэлтэй вэ гэдэг нь харагдаж байна.
keyboard_arrow_up