“Ачтан“ эмнэлгээс голомттой 6 тохиолдол илэрч, нийт 45 боллоо “Ачтан“ эмнэлгээс голомттой 6 тохиолдол илэрч, нийт 45 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Ачтан“ эмнэлгээс голомттой 6 тохиолдол илэрч, нийт 45 боллоо

2021 оны 1 сарын 09

Arslan.mn

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлыг мэдээлж байна. "Ачтан" эмнэлгээс голомттой 6 тохиолдол илэрч, нийт 45 халдварын тохиолдол боллоо. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 нэгдүгээр сарын 8-ны өдөр улсын хэмжээнд нийт 13,773 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд бүгд тусгаарлалтад байсан хүмүүс бөгөөд Ачтан эмнэлгийн эмч ажилчдын гэр бүл болон Тэнүүн огоо, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг зэрэг бусад үргэлжилсэн халдварын гэр бүлийн хавьтлуудаас буюу тусгаарлалтад байсан хүмүүсээс халдвар илэрчээ.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,408 боллоо. Үүнээс 896 хүн буюу 63.6 хувь нь эдгэрсэн байна. Одоогоор 501 эмчлэгдэж байгаа хүний биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд-3
  • Хүнд-12
  • Хүндэвтэр-134
  • Хөнгөн-352 хүн байна." гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
622625
2 эможи

keyboard_arrow_up