COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 07, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Cүүлийн 24 цагт Улаанбаатар хотод нийт 41 тохиолдол бүртгэгдсэний 16 нь Ачтан эмнэлэгтэй холбоотой

админ
2021 оны 1 сарын 06

Arslan.mn

2021 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр 41 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол 1349 боллоо.

"Эрүүл мэндийн 5 ажилтан, Ачтан эмнэлгээс 16, Тэнүүн-Огоо компанийн 5 жолооч, ҮЦХ-ийн 2 ажилтан болон бусад голомттой холбоотой нийт 41 халдвар илэрлээ"

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр 16377 хүнд PCR шинжилгээ хийснээс 41 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Шинэ халдварууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд үүнээс 5 тохиолдол нь ХӨСҮТ-ийн ажилтан байсан бөгөөд бусад нь голомтлон гарсан халдварын ойрын болон дам хавьтлууд байна. Тухайн ажилтнууд халдвартай хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлээд ажиглалтад байх хугацаандаа халдвар илэрлээ.

Бусад 36 тохиолдол нь халдварын голомтуудад бүртгэгдлээ.Үүнд:

  • Өчигдөр Ачтан эмнэлэг дээр халдварын шинэ голомт бүртгэгдсэн. Ачтан эмнэлгийн эмч, ажилчдын гэр бүл, ажлын газрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулахад гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрч, тус эмнэлэгтэй холбоотой нийт 16 тохиолдол бүртгэгдлээ. 
  • Тэнүүн-Огоо компанийн хоёр жолоочоос халдвар илэрлээ. Мөн тусгаарлалтад байсан гурван жолооч гээд нийт таван жолоочоос халдвар илэрлээ. 
  • Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан тул цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна. 
  • БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой дам байдлаар үүссэн халдварын хавьтлуудаас бусад халдвар илэрлээ. Тухайн тохиолдлууд бүгд тусгаарлалтад байсан. 

Сүүлийн 24 цагт гурван хүн эдгэрч, гэртээ гарлаа. " гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
622514
1 эможи

keyboard_arrow_up