COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 04, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Шаардлагагүй тохиолдолд халдварын эрсдэлтэй газруудад очихгүй байхыг АНХААРУУЛЖ байна

админ
2021 оны 1 сарын 06

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд есөн дүүрэгт коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандалт хийх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төв ажиллуулж, халдварын эрсдэлтэй иргэдийг PCR-ийн шинжилгээнд хамруулж байна.
 
Тухайлбал коронавируст “Ковид-19” халдвартай болох нь батлагдсан иргэний маршрутаар зорчсон, халдвартай иргэний ойрын болон дам хавьталд тооцогдсон, мөн халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн, халдвар авах эрсдэл бүхий орчин болон иргэдийн дунд явсан буюу өөрийгөө халдварын эрсдэлтэй хэмээн тооцож буй иргэд дээр шинжилгээний төвүүдээр үйлчлүүлж байгаа юм.   

Иймд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эдгээр өдрүүдэд хөл хорионы дэглэмийг чанд баримтлан гэрээсээ гараагүй буюу олон нийтийн газраар зорчоогүй иргэдийн хувьд  шаардлагагүй тохиолдолд дээрх шинжилгээний төвүүдэд очихгүй байх, халдварын эрсдэлд өөрсдийгөө болон хайртай дотны хүмүүсээ оруулахгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622503
0 эможи

keyboard_arrow_up