Сэлэнгэ аймагт коронавируст халдварын нэг тохиолдол шинээр батлагдаж, дотоодын халдвар 465 боллоо Сэлэнгэ аймагт коронавируст халдварын нэг тохиолдол шинээр батлагдаж, дотоодын халдвар 465 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сэлэнгэ аймагт коронавируст халдварын нэг тохиолдол шинээр батлагдаж, дотоодын халдвар 465 боллоо

2020 оны 12 сарын 16

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 15-ны өдөр улсын хэмжээнд 12,711 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдол нь Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүн байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд дотоодын халдварын нийт тохиолдол 465 боллоо.

Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 918 болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 384 хүн эдгэрсэн бол 525 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн-473 , хүндэвтэр-49, хүнд-2, маш хүнд нэг хүн байгаа юм” гэв.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 465: /2020.12.16-ны байдлаар/

  • Сэлэнгэд - 216
  • Улаанбаатарт - 140
  • Дархан-Уулд - 45
  • Орхонд - 25
  • Дорноговьд - 32
  • Говьсүмбэрт - 4
  • Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
622041
2 эможи

Зочин
2020-12-16 13:48
keyboard_arrow_up