ДЭМБ: Хүн бүр долоо хоногт 2-5 цаг дасгал хийхийг зөвлөж байна ДЭМБ: Хүн бүр долоо хоногт 2-5 цаг дасгал хийхийг зөвлөж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДЭМБ: Хүн бүр долоо хоногт 2-5 цаг дасгал хийхийг зөвлөж байна

2020 оны 12 сарын 03

Arslan.mn

"COVID-19"-ийн цар тахлын улмаас олон хүн гэртээ байгаа энэ үед ДЭМБ-аас дасгал хөдөлгөөн болон суугаа зан үйлийн талаар шинэ удирдамж гаргалаа. 2020 оны 11 дүгээр сарын 26-нд албан ёсоор гарсан энэхүү удирдамжид бүх насны хүн ам бие бялдрын байдлаас үл хамааран идэвхтэй байх боломжтой, хөдөлгөөн бүр чухал болохыг онцолжээ. 

Шинэ удирдамж нь бүх насны хүн ам, түүний дотор архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 7 хоногт багадаа 150-300 минут дунд зэргийн болон өндөр эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, хүүхэд, өсвөр насныхан өдөрт дунджаар 60 минут дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.

Эмэгтэйчүүдийг жирэмсэн үед болон төрсний дараа дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг мөн зөвлөжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд дасгал хөдөлгөөн нь эрүүл мэндэд чухал ач тустай болохыг онцолсон байна.

Arslan.mn

Ахмад настнуудын хувьд (65 ба түүнээс дээш настай хүмүүс) аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ дэмжихэд тэнцвэр, булчингийн дасгал хийхийг зөвлөж байна. Биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх нь: 

  • зүрх судасны өвчин, чихрийн шижингийн II дахь хэв шинж, 
  • хорт хавдраас урьдчилан сэргийлэх, 
  • сэтгэл санааны хямрал, айдас түгшүүрийн шинж тэмдгийг бууруулах, ой санамж муудах эрсдэлээс сэргийлэх, 
  • ой тогтоолтыг сайжруулах, тархины үйл ажиллагааг дэмжихэд чухал ач холбогдолтойг дурджээ
  • ДЭМБ-ын ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейесус, "Хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэнд, сайн сайхан байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөдөлгөөн бүр чухал, ялангуяа коронавируст халдварын цар тахлын энэ үед бид бүгд аюулгүй, бүтээлчээр өдөр бүр хөдөлж байх хэрэгтэй” гэжээ.

Дэлхийн хүн ам илүү идэвхтэй хөдөлгөөнтэй байсан бол жилд 5 сая нас баралтаас урьдчилан сэргийлэх боломжтой юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621753
0 эможи

keyboard_arrow_up