COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Сэлэнгэд 26, Улаанбаатарт 3, Говьсүмбэрт 2 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 235 боллоо

админ
2020 оны 11 сарын 24

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна./2020.11.24 11:00 цагийн байдлаар/

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  "Өчигдөр улсын хэмжээнд нийт 4,335 хүнд шинжилгээ хийхэд 32 сорьцод коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 672 боллоо.

Арваннэгдүгээр сарын 23-нд улсын хэмжээнд нийт 4,330 хүнд PCR шинжилгээ хийсэн. Ингэхэд 32 сорьцод коронавирус илэрсэн бөгөөд Сэлэнгэд 26, Улаанбаатарт 3, Говьсүмбэр аймагт 2 тохиолдол нэмэгдлээ.

Харин нэг нь Алтанбулагийн боомтоор 11 дүгээр сарын 10-нд ирсэн хүний давтан шинжилгээнээс илэрсэн буюу зөөвөрлөгдсөн тохиолдол юм.

Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдлуудын хоёр нь Буянт-Ухаа хороололд хүүхдийн төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон байна. Тиймээс 46 хүнийг тусгаарлаад байсан бөгөөд тэдгээр хүмүүсийн давтан шинжилгээгээр нэг хүнээс халдвар илэрлээ. Хоёр дахь хүн нь Төмөр замын өрхийн эмнэлгийн сувилагч байна. Гурав дахь хүн мөн өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон Буян-Ухаа хорооллын оршин суугч байгаа.

Сэлэнгэ аймагт батлагдсан 26 тохиолдол нь бүгд ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан иргэд бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

Дархан-Уул, Дорноговь, Орхон аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.

Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол нэгээр нэмэгдлээ. Арваннэгдүгээр сарын 10-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 672, үүнээс эдгэрсэн 342 хүн байна.

Дотоодод бүртгэгдсэн 235 халдвар: 

  • Улаанбаатарт 54
  • Дархан-Уул 20
  • Дорноговь 17
  • Орхон 17
  • Говьсүмбэр 3
  • Сэлэнгэ аймагт 124 байна.

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621491
1 эможи

Зочин
2020-11-24 13:26
keyboard_arrow_up