А.Амбасэлмаа: Өвчтөнүүдэд уламжлалт эм тан хэрэглээгүй, ДЭМБ-ын удирдамжийн дагуу эмчилгээ хийж байгаа А.Амбасэлмаа: Өвчтөнүүдэд уламжлалт эм тан хэрэглээгүй, ДЭМБ-ын удирдамжийн дагуу эмчилгээ хийж байгаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

А.Амбасэлмаа: Өвчтөнүүдэд уламжлалт эм тан хэрэглээгүй, ДЭМБ-ын удирдамжийн дагуу эмчилгээ хийж байгаа

2020 оны 11 сарын 21

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хөл хорионы дэглэм ач холбогдлоо өгч байгаа талаар мэдээллээ. 

Тэрбээр "ХӨСҮТ-д одоогоор 234 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Бид голомтод хөл хорионы арга хэмжээ авсны үр дүнд халдварын тархалт гайгүй байна.

Тухайлбал, урьд шөнө батлагдсан 2-3 тохиолдол оюутан, сурагч байгаа юм. Хэрэв бид хөл хорионы арга хэмжээ аваагүй байсан бол их, дээд сургуулийн орчинд өвчлөл тархах эрсдэл өндөр байх байсан. Бид коронавируст халдвараар батлагдсан тохиолдлуудад эхний үед вирусийн эсрэг дөрвөн төрлийн эм хэрэглэж байгаа бөгөөд одоогоор уламжлалт өвөрмөц эм тан хэрэглээгүй.

Мөн дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэж, хүндэрсэн хүмүүст антибиотик хэрэглэж байна" хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621407
0 эможи

Зочин
2020-11-22 20:39
keyboard_arrow_up