СЭЛЭНГЭ: 19 хүний сорьц түргэвчилсэн тестээр эерэг гарсан. Гэхдээ PCR-ын шинжилгээгээр баталгаажуулна СЭЛЭНГЭ: 19 хүний сорьц түргэвчилсэн тестээр эерэг гарсан. Гэхдээ PCR-ын шинжилгээгээр баталгаажуулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭЛЭНГЭ: 19 хүний сорьц түргэвчилсэн тестээр эерэг гарсан. Гэхдээ PCR-ын шинжилгээгээр баталгаажуулна

2020 оны 11 сарын 17

Arslan.mn

УОК-ын даргын  зөвлөлийн шуурхайн хуралдаан болж,  дараа нь албаныхан мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сэлэнгэ аймагт халдварын батлагдсан тохиолдол дөрвөн байна. Тус аймагт эхлээд нэг гэр бүлийн гурван хүн өвчилсөн. Гурвуулаа ХӨСҮТ-д ирж тусгаарлагдсан. Дараа нь өөр нэг хүн тус аймагт коронавирусийн халдвараар өвчилсөн. Улаанбаатар хоттой шууд хамаарах хамаарал байхгүй. Тиймээс тухайн аймгийн голомтод халдвар гэж нэрлэж байгаа. Сүүлийн үед ОХУ-д өвчлөл маш их байсан. Тиймээс Сэлэнгэ аймгийн голомтыг төмөр замаа дагасан шинэ халдвар гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн ойрын хавьтал 200 гаруй хүнийг тогтоосон. Тэр хүмүүсээс нийт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. 

Одоогоор Сэлэнгэ аймагт тухайн хүний ойрын болон холын хавьтлуудыг түүж, тандалтын зорилгоор сорьцыг цуглуулж байгаа. Үүнээс 19 хүний түргэвчилсэн тестээр авсан шинжилгээний хариу эерэг гарсан. Гэхдээ түргэвчилсэн тестээр эерэг гарсан сорьцыг бид PCR-аар заавал баталгаажуулна. Тухайн ойрын хавьтлуудыг тусгаарласан байсан. 

Сөрөг гарсан хүмүүсийг ч PCR  шинжилгээгээр баталгаажуулж байгаа. Ямартай ч онош баталгаажсаны дараа мэдээлнэ" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
621236
1 эможи

keyboard_arrow_up