“Ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ“ “Ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ“

2020 оны 11 сарын 17

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 16-нд нийт 1,762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд халдвар нэмж илэрснээр нийт халдварын тоо 434 боллоо. Улаанбаатар хотод бүртгэгдсэн ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал 80 хүнд хийсэн гурав дахь шинжилгээгээр нэг хүний шинжилгээ эерэг гарч, халдвар илэрлээ. Хоёрдогч хавьтлын 274 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй.

Дархан-Уул аймгийн лабораторид 132 хүний сорьцод тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд нэг сэжигтэй тохиодол илэрч, давтан шинжилгээ хийж байна. Ховд аймагт тандалтын зорилгоор шинжилгээ авсан халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээгээр халдвар илрээгүй. " гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621221
1 эможи

Зочин
2020-11-17 12:18
keyboard_arrow_up