COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НЭГ ХОНОГТ: 103 дугаарт 2006 дуудлага ирснээс 848 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

админ
2020 оны 10 сарын 23
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна. (2020.10.23-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
 
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2006 дуудлага ирснээс 848 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ, 1158 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр сол гэмтэлтэй холбоотой дуудлага зонхилж байна.
 
Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
 
Эмнэлэгт цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 2149 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалжээ. Үүнээс 1403 нь цаг захиалж, 265 дуудлага зөвөлгөө, мэдээлэл авчээ.
 
Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)
 
Яаралтай тусламжийн тасгаар нийт 1028 хүн үйлчлүүлсний 355 нь осол, гэмтлээр ГССҮТ-р үйлчлүүлжээ. ЭХЭМҮТ-д 53 нярай мэндэлжээ.
 
Амбулаториор нийт 4924 хүн үйлчлүүлсний 1537 нь хөдөө, орон нутгаас байв.
 
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.
Arslan.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620654
0 эможи

Зочин
2020-10-24 03:55
Зочин
2020-10-23 12:11
ХОНОГИЙН МЭДЭЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up