ФОТО: “Эх үрсийн төлөөх 90 жил“ ойн баярын ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ боллоо ФОТО: “Эх үрсийн төлөөх 90 жил“ ойн баярын ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Эх үрсийн төлөөх 90 жил“ ойн баярын ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ боллоо

2020 оны 9 сарын 11

Arslan.mn

Монгол улсад ЭХЭМҮТ үүсэж хөгжсөний 90 жил, Монгол улсын хүүхдийн анхны эмнэлгийн 90 жилийн ой эдгээр өдрүүд тохиож байгаа билээ. Тэгвэл  "Эх үрсийн төлөөх 90 жил" ойн баярын хүндэтгэлийн хурлал өнөөдөр боллоо.

Тус арга хэмжээний үеэр Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж танилцууллаа. Мөн Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Алтангэрэл Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж танилцуулсан бол УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан  УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг уншиж сонордууллаа

Arslan.mn

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан  үг хэлэхдээ " Эрхэм хүндэд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан,  үе үеийн ахмадууд, нийт эрүүл мэндийн ажилтнууддаа  ЭХЭМҮТ үүсэж хөгжсөний 90 жил, Монгол улсын хүүхдийн анхны эмнэлгийн 90 жилийн ойн баярын баярын мэндийг хүргэе.

Анх 1930 онд 15 ортой, хүүхдийн цэцэрлэгтэй үйл ажиллагаа явуулж байсан эмнэлэг маань өдгөө Эрдэм шинжилгээний салбар 680 ор бүхий гурав дахь шатлалын лавлагаа 2 эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн 28 тасаг, 2 зөвлөх поликлиник, өсвөр үеийн клиник, ҮНҮТ: дэмжих үйлчилгээний 11 албатай болон өргөжжээ. Тус төв нийт 1145 эмч, мэргэжилтэн, ажилтантай Үндэсний хэмжээнд Эх, хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамтад нь хамгаалах үүрэг хариуцлага нэр төртэйгээр биелүүлж байгаад Сайд миний бие хувиасаа болон салбарын нийт хамт олны зүгээс талархаж байгаагаа илэрхийлье. 

Монгол улс 1990 онд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн төвшнөөр мянган ам төрөлтөд 87.5 байсан бол Мянганы хөгжлийн зорилтыг Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилтыг бүрэн хэрэгжүүлснээр 2015 онд Эх,хүүхдийн эндэгдлийг бууруулсан 9 орны нэг болсон төдийгүй энэ амжилтаа бататган 2019 онд 4 дахин бууруулсан үзүүлэлттэй байна.

ЭХЭМҮТ нь төгсөлтийн өмнөх болон дараах сургалтаар хүүхдийн эмч, эх барих эмэгтэйчүүдийн үндсэн болон төрөлжсөн чиглэлээр мэргэжил олгож эх, хүүхдийг сэргээж болох өвчлөл, эндэгдлийг бууруулах, иргэд үйлчлүүлэгч, эрүүл мэндийн талаарх мэдлэг, хандлага, дадлагыг олгох, дээшлүүлэх зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн нэгж байгуулж, ажиллуулах зэргээр эх орныхоо эмч мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлж, эмнэлгийн хүний нөөцийг бэхжүүлэхэд үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.

Дэлхийн нийтийн цар тахал Шинэ Коронавирус халдварыг дотооддоо алдалгүй хамгаалж буй эрүүл мэндийн салбарынхан маань бусад салбартай хамтран итгэл, сэтгэл, зүтгэлээр хичээн ажиллаж байна.

Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын  чадавхыг сайжруулж, шат бүрт нийгмийн эрүүл мэндийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд төдийгүй салбарын ажилчдын сэтгэл ханамжийг сайжруулахад онцгой анхаарал хандуулан ажиллаж байна."гэсэн юм.

Arslan.mn

Хурлыг нээж ЭХЭМҮТ-ын Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, хүний гавьяат эмч Ш.Энхтөр үг хэлэхдээ "ЭХЭМҮТ үүсэж хөгжсөний 90 жил, Монгол улсын хүүхдийн анхны эмнэлгийн 90 жилийн түүхт ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Эх, үрсийн эрүүл мэндийн төлөөх ариун үйлсэд өөрсдийн  оюун ухаан, мэдлэг, туршлага, хүч чадал, амьдралынхаа алтан мөч цаг хугацаа, эрүүл мэнд, бие  сэтгэлээ зориулсаар ирсэн ахмад үе, эрдэмтэн профессорууд, эмч,  эмнэлгийн  ажилчид, үе үеийн захирал удирдлагууд, уудам Монгол эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа мэргэшүүлэх ба мэргэжүүлэх сургалтын төгсөгчид Та  бүхэндээ түүхт 90 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин тусалж, ажиллах нөхцөл боломжоор ханган, ирээдүй өөд чиглүүлэн хөтөлж байдаг Монгол улсын үе үеийн  Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, ЭМЯ-ны  удирдлага хамт олонд  баярын мэнд хүргэе.

Хоёр зууныг дамжсан хөгжил дэвшлийн 90 жилд бүхэлдээ хүүхэд дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлэх чадавх бүхий бүтэц зохион байгуулалтыг буй болгож төлөвшүүлэх, улс орны уламжлал ба онцлог, улс төр, нийгэм эдийн засгийн харилцаанд түшиглэсэн хүүхдийн эрүүл мэндийн тогтолцоог бүрэлдүүлэх үйл явц эрчимтэй өрнөсөн он жилүүд байв.

Өнөөдөр ЭХЭМҮТ нь эрдэм шинжилгээний салбартай 680 ор бүхий гурав дахь шатлалын лавлагаа 2 эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн 28 тасаг, 2 зөвлөх поликлиник, өсвөр үеийн клиник, ҮНҮТ: дэмжих үйлчилгээний 11 албатай болон өргөжжээ. Тус төв нийт 1145 эмч, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчтай, үүнээс их эмч 270, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 583, бусад ажилтан 292 байна.

Цаашид  манай хамт олон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар  хүртээмжийг дээшлүүлэх, үйлчлүүлэгч ба үйлчилгээ үзүүлэгчдэд аль алиныг нь эрсдэлээс хамгаалах, сэтгэл ханамжийг  дээшлүүлэхэд анхааран ажиллах болно.

ЭХЭМҮТ-ийн хамт олон хүүхэд, эмэгтэйчүүдийн үзүүлэх төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламжийн буй болгосон загвараа үргэлжлүүлэн төгөлдөржүүлж, Үндэсний тэргүүлэх эмнэлгээс Бүс нутагтаа тэргүүлэх эмнэлэг болох  зорилтоо тавин ажиллаж байна." гэсэн юм.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619774
1 эможи

Байгалмаа
2020-09-13 19:13
Ойн баярын мэндийг хүргэе
Зочин
2020-09-13 18:37
М.Гэрэлмаа
2020-09-11 20:38
Ёстой мундаг эмнэлэг шүү 43 жилийн өмнө хүүхэд байхад мухар олгой яаралтай авчч амь аварсан.13 жилийн өмнө отгон охиныг хүндрэлтэй төрүүлэхэд амь насыг минь аварсан эмч эмнэлэгтээ талархаж явдаг.
Зочин
2020-09-11 15:32
ЭХЭМҮТ-ИЙН ХАМТ ОЛОНД ОЙН БАЙРЫН МЭНД ДЭВШҮҮЛЖ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ
Зочин
2020-09-11 15:31
Зочин
2020-09-11 15:03
keyboard_arrow_up