COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

А.Амбасэлмаа: Нийт 609 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

2020 оны 8 сарын 17

Arslan.mn

Улсын хэмжээнд наймдугаар сарын 16-нд хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 16-ны өдөр улсын хэмжээнд нийт 609 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд,

  • Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 268 хүний шинжилгээ,
  • Долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,
  • Сувилалын ажиглалтад байгаа 6 хүний шинжилгээ,
  • Тусгаарлах байранд тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ,
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор ирж ирсэн 30 хүний шинжилгээ багтсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 298 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Үүнээс 276 нь эдгэрээд байгаа бол ХӨСҮТ-д одоогоор 22 хүн эмчлэгдэж байна.

Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 47, гэрийн ажиглалтад 16 хүн тусгаарлагдаж байгаа бол 213 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан байна.

Харин ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа өвчтөнүүдээс 20 хүнийх нь биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619238
0 эможи

Зочин
2020-08-17 12:08
keyboard_arrow_up