COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 29, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Хоёр хүний 4 дэх давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ

админ
2020 оны 8 сарын 02

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

2020 оны наймдугаар сарын 1-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит 455 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 453 хүнээс коронавирус илрээгүй. Үүнд, наймдугаар сарын 1-нд ирсэн Сөүл-Улаанбаатар онгоцны 246, ХӨСҮТ-т тусгаарлагдсан дөрвөн эмч, ажилтан, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, эмчилгээний дараах сувилалд шилжсэн есөн хүний давтан шинжилгээ, Афганистанаас ирсэн 65 цэрэг, АНУ-руу нисэх онгоцны багийн 16 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 тээврийн жолооч, Замын-Үүд суманд түр тусгаарлагдсан 60 хүний шинжилгээнд тус тус вирус илрээгүй.

Харин хоёр хүний дөрөв дэх давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Энэ бол Афганистанаас ирсэн цэрэг дайчид. Ингэснээр Монголд нийт албан ёсоор батлагдсан тохиолдол 293 болж байна. Эдгээрээс эдгэрсэн нь 230, эмчилгээ хийлгэж байгаа 63 хүн байна. Тэдний 60 хүний биеийн байдал хөнгөн бөгөөд гурван хүний бие хүндэвтэр байна. Нийт ХӨСҮТ-д 88 хүн эмчилгээ хийлгэж байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн тандалт, давтан шинжилгээ ажил, амралтын өдөргүй хийж байна. Өчигдөр /2020.08.01/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц 17.03 цагт газардаж, 260 хүнээс нэг хүнийг  ХӨСҮТ-д тусгаарласан. Эдгээр хүмүүсийн шинжилгээг өнөөдөр авна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
618839
1 эможи

ИРГЭН
2020-08-02 16:48
ЦОНХООР ОРЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ ГЭЭД БАЙСАН НЯМХҮҮ ЭМЧ ОДОО ЦАГ ҮЕИЙН БАЙДАЛДАА ТААРУУЛЖ ТӨСВӨӨС ХУЛГАЙЛЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ.63 ХҮН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА ГЭЧИХЭЭД 88 БОЛГОЧИХСОН НЬ МАНЬ ХҮН СУРСАН ЗАНГААРАА ТӨРИЙН ПОРТЧИКООР ОРЖ ТӨРӨӨС ХУЛГАЙЛЖ БАЙГАА БАЙХ НЬ ЭЭ.ХУЛГАЙЧ БОЛ ХАМГИЙН АДГИЙН ШААРНУУДЫН ХИЙДЭГ АЖИЛ.
Zochin
2020-08-02 16:24
4daxi shinjilgeeger ilerlee genuu bitii hudla yri. Ird 14honoj bn neg l udaa shinjilgee awsn. Ymar humuusees ni 4.5awj ilruld bgn dandaa hudlaa hutsana.
Орхон
2020-08-02 14:55
4 дэх гэж ирээд л сүртэй! хэд дэх хоног нь вэ? 2, 3 дахийг нь хэзээ авсан бэ?
keyboard_arrow_up