COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ

2020 оны 7 сарын 06

Arslan.mn

Тарваган тахлын уушгины болон булчирхайн хэлбэрээр өвчилсөн хоёр хүний биеийн байдал сайжирч, нэг, хоёрдугаар хавьтлыг бүрэн хяналтад авсан тул Ховд аймагт тогтоосон хөлд хориог аймгийн онцгой комиссын хурлаар цуцалсныг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

Мөн тэрбээр "Яг энэ цаг мөчид Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлэл ирлээ. 15 настай хүүхэд нохой зууж ирсэн тарвагыг хэрэглээд, халуурах шинж тэмдэг илэрч эмнэлэгт тусгаарлагджээ. Үүний дагуу аймгийн төвөөс мэргэжлийн баг голомт руу гарсан байна.

Нохой тарвага зууж ирнэ гэдэг бол өвчтэй хөдөлгөөн нь удааширсан тарвага гэсэн үг. Мөн цохиж алах боломжтой байна гэдэг бол хөдөлгөөн нь удааширсныг илтгэнэ" гэв.

Тиймээс хөдөө гадаа аялж, зугаалж явахдаа тарвага агнахгүй байх, тарваганы мах хэрэглэхгүй байхыг зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
618410
3 эможи

keyboard_arrow_up