COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 16, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

how_to_vote Сонгууль 2020

ЭМЯ: Дэлхийн нийт хүн амын 1.7 тэрбум нь Covid-19-ийн халдвараар өвчлөх эрсдэлтэй

админ
2020 оны 6 сарын 30

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлааар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Covid-19-т халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт тархаж, 10 сая 400 мянган хүн өвчилж, 507 мянган хүн нас бараад байна. АНУ, Англи, БНХАУ-ын судлаачид дэлхийн нийт хүн амын 1.7 тэрбум хүн Covid-19-ийн халдвараар өвчилж, хүндрэх эрсдэлтэй гэж үзсэн. ДЭМБ-ын зөвлөмжөөр амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа ариутгах, гэртээ байх, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авах нь халдварын эрсдэлийг бууруулна гэж үзэж байгаа.

ОХУ-д сүүлийн 24 цагт 6719 хүн шинээр өвчилж 53 хүн эндсэн байна. Тувад эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй байна. Монгол Улсын хувьд ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт шуурхай утас 119-д 150 дуудлага ирж, зөвлөгөө авсан. Шуурхай аппликейшнд таван иргэн холбогдож мөн мэдээлэл авсан. Иргэд амны хаалтаа зүүхгүй байгаа талаар шүүмж ирж байна." гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618273
0 эможи

Зочин
2020-06-30 19:30
Зочин
2020-06-30 11:43
keyboard_arrow_up