COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 41 дэх тохиолдол бүртгэгдлээ“

2020 оны 5 сарын 05

Arslan.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо болон хариуг мэдээллээ.

Тэрбээр "Өчигдөр вирус судлалын 5 лабораторид нийт 307 шинжилгээ хийгдсэн.

Шинжилгээ хийсэн таван лаборатори ХӨСҮТ- 2, ЗӨСҮТ-1, Дорнод-1, Дархан-Уул-1.

Мөн Ховд аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллаж байгаа. Ачаалал нэмэгдээд ирвэл ЭХЭМҮТ-д шинээр лаборатори ажиллуулахад бэлэн болсон.

Тусгай үүргийн нислэгээр ирсэн 275 хүнд, Дорнод аймгийн тандалтын зорилгоор хийгдсэн 6 хүнд коронавирусийн халдвар илрээгүй.

Дорнод аймаг дахь "Петрочайна Дачин тамсаг" компанийн жолооч халуураад хоолой нь өвдсөн байсан. Томуугийн тандалтын сүлжээгээр сорьц авч шинжилдэг. Ингэхэд хариу нь нэмэх гарсан байсан. Харин лабораторийн шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй. 

Дархан-Уулд хийсэн шинжилгээ буюу ачаа тээврийн 26 жолоочоос халдвар илрээгүй.

Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиодол Монгол Улсад 41 боллоо.

Халдвар авсан хүмүүсээс 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Одоо 28 хүн эмчилгээнд байна. Халдвар авсан Турк улсын иргэн өнөөдөр эмнэлгээс гарч, дараагийн хяналтад шилжлээ. Энэ иргэн 33 хоног эмчлүүлээд эдгэрлээ. ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан бүх гадаадын иргэд эдгэрч гарлаа". гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
616829
3 эможи

keyboard_arrow_up