COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: АНУ дахь иргэний шинжилгээний хариу эерэг гарсан

2020 оны 4 сарын 28

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 213 улсад COVID-19 халдвараар 3 сая хүн өвчилж, 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. АНУ-д 1 сая хүн халдвар авлаа.

ОХУ-д халдварын тохиолдол нэмэгдэж БНХАУ-аас халдварын тоогоор илүү боллоо. Москва хотод халдварын тархалт өндөр байгаа учраас зургаан эмнэлгийг коронавирусийн халдварын үед ашиглаж байна. ОХУ-д хөл хорионы дэглэмийг улам чангатгаж, бага насны хүүхдийг гадагш гаргахгүй байх чиглэл өгч эхэлсэн.

Манай улсын хувьд гадаадад байгаа иргэддээ утсаар зөвлөгөө өгч байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гадаадын гурван улсаас иргэд хандасан. Тэдний дотор АНУ-аас нэг иргэн хандаж, шинжилгээгээр эерэг гарсан гэдгээ хэлээд зөвлөгөө авлаа.

Гадаа дулаарч байгаа энэ үед цонхоо онгойлгож агаар сэлгэх нь халдвар авах эрсдэлтэй гэсэн ташаа мэдээлэл явж байна. Агаар сэлгэлт хийх нь зөв. Мөн нарны гэрэл бол коронавирусийн эсрэг маш сайн халдваргүйжүүлэгч гэдгийг хэлмээр байна.

Сингапурын технологийн сургуулийнхан математик аргачлалд тулгуурлан COVID-19 халдварын тархалт хэзээ дуусахыг улс орон бүрээр тооцож гаргасан бөгөөд дэлхий нийт арваннэгдүгээр сарын 27 гэхэд COVID-19 халдварт баяртай гэж хэлэх цаг ирнэ хэмээн тооцоолсноо мэдээлсэн" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616586
5 эможи
keyboard_arrow_up