COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ:Швед, Ирланд, АНУ, БНСУ-аас дөрвөн иргэн утасдаж, COVID-19-ийн шинжилгээ нь эерэг гарсан гээд зөвлөгөө авсан

2020 оны 4 сарын 25

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийх үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирус нь өнөөдрийн байдлаар дэлхийн 213 оронд бүртгэгдсэн. Нийт 2.8 сая хүн өвчилж, 187 мянган хүн нас барж, 790 гаруй мянган хүн эдгэрээд байна. 

ОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Москва хотод хүмүүс гэрийн хатуу дэглэмд ороод гурван долоо хонож буй. Уг дэглэмийг тавдугаар сард ч үргэлжлүүлэх ёстой гэдгээ улсынхаа Шуурхай штабад мэдээлжээ. 

Манай улсын хэмжээнд өнөөдөр 744 хүн ажиглалтад байгаа ба эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж байна. 119 дугаарын утсаар өнгөрсөн 24 цагийн хугацаанд ирсэн дуудлага нь амралтын газруудад бөөгнөрөл үүсэж байна гэсэн тул амралтын газар хүмүүс олноороо бөөгнөрөхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас сануулж байна.

Мөн Швед, Ирланд, АНУ, БНСУ-аас дөрвөн иргэн утасдаж коронавирусийн шинжилгээ нь эерэг гарсан. Гэхдээ биеийн байдал нь хөнгөн байгаа учраас гэрийн тусгаарлалтад байгаа гээд эмчилгээ, хоол ундны дэглэмийн талаар зөвлөгөө авсан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
9
ouch an post
confuse an post
2
angry an post
1
616487
26 эможи
keyboard_arrow_up