COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 07, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ: Хурууны хээгээ уншуулан шинжилгээний хариуг киоск машинаас хэвлэх үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна

админ
2020 оны 4 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын анхдагч ууган эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ээр жилд 350 гаруй мянга, өдөрт 1500-3500 орчим хүн амбулаторийн үйлчилгээ авдгийн ихэнх нь орон нутгийн иргэд байдаг аж.

Багагүй ачаалалтай байдаг тус эмнэлэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний тархалт болон бусад эмнэл зүйн чиглэлээр иргэдийг мэдээ мэдээллээр хангах, оношлогоо эмчилгээний цаг авах, лавлагаа тусламж үзүүлэх, үйлчилгээний зохистой хэв маягийг бүрдүүлэх зорилготой цахим бүртгэлийн системийг үйл ажиллагаанд нэвтрүүлээд ажиллаж байгаа. Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь хурууны хээгээ уншуулан шинжилгээний хариуг киоск машинаас хэвлэх үйлчилгээ болон  хөдөө орон нутгаас 13А маягтаар үйлчлүүлэгчид үзлэгийг цагаа цахимаар захиалах үйлчилгээг Монгол улсад анх удаа  нэвтрүүлэн ажиллаж байна.

Он гарсанаас хойш тус эмнэлэг олон шинэлэг технологиудыг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд эдгээрээс дурдвал: 

  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг хурууны хээгээ уншуулан шинжилгээний хариуг киоск машинаас хэвлэх үйлчилгээг МОНГОЛД АНХ УДАА  2020 оны 02 сарын 01-ний өдрөөс нэвтрүүлэн ажиллаж байна.
  • Улсын эмнэлгүүдээс анх удаа Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэгчдийн өвчний түүхийг 2017 оны 01 сарын 3-ний өдрөөс цахим хэлбэрээр хөтлөж, ашиглаж эхэлснээс хойш 72.400 гаруй цахим өвчний түүхийн мэдээллийн санг үүсссэн бөгөөд өвчтөн өвчний түүхээ цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. 
  • “Салбарын хөгжилд хамтдаа” аяны хүрээнд хөдөө орон нутгаас 13А маягтаар үйлчлүүлэгчид үзлэгийн цагаа цахимаар захиалах үйлчилгээг Монгол улсад анх удаа 2019 оны 10 сарын 15-ний өдрөөс эхлэн нэвтрүүлэн аль хэдийн үйлчлүүлэгчидийн талархлыг хүлээсэн үйлчилгээ болсон байна.
  • Мөн үйлчлүүлэгчийн Улсын нэгдүгээр төв эмнэлгээр үйлчлүүлсэн оношилгоо, эмчилгээний мэдээллийг орон нутгийн эмчид илгээж хамтран ажиллаж байна. 2020 оны эхний улирлын байдлаар нийт 16 аймаг, Улаанбаатар хотын 1 дүүргийн эмнэлгээс 560 гаруй үйлчлүүлэгчийг тус үйлчилгээнд хамруулсан.

Тус эмнэлгийн хамт олон мэдээллийн технологийн салбар хурдацтай хөгжиж буй өнөө үед эмнэлгийн тусламж үйлчилгээг мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан ард иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхээр ажиллаж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616466
2 эможи
keyboard_arrow_up