COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Москвагаас ирсэн дахин нэг оюутнаас коронавуирс илэрч, 36 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 4 сарын 24

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцуулж байна.

"13 хоногийн дараа гурав дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ"

Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний хүний шинжилгээг буюу 49 хүний шинжилгээг Дархан-Уул аймагт нээсэн лабораторид хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторийн мэргэжилтэн тэнд ажиллаж байгааг дуулгаж байсан. Ингэснээр хойд хилээр орж ирж байгаа хүмүүсийг тэнд шинжилж эхэллээ. Тээврийн жолооч нарыг шинжилгээний хариу гарангуут ажилд нь оруулах зохицуулалтыг хийж байна.

Тандалтын зорилгоор авсан 29 сорьцод коронавирус илрээгүй. Нийслэлийн Улсын нэгдсэн төв эмнэлэг, Хоёрдугаар эмнэлэг болон нийслэлийн таван дүүргийн эмнэлгээс уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсийн сорьцыг цуглуулж шинжилгээ хийсэн юм.

2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд ХӨСҮТ-д Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч зэрэг 49 хүний шинжилгээг Дархан-Уул аймагт хийлээ.

Нэг сайн мэдээ дуулгахад Туркийн иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа.Эдгэрсний дараа өөр байр руу хянагдах ёстой байсан ч өөсрдийн хүсэлтээр ХӨСҮТ-д хяналтад байж байгаад гэрийн хяналтад шилжлээ.

Бид давтан шинжилгээ хийж байгаа. Үүнээс ХӨСҮТ-д ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрлээ. Москвад сурч байсан оюутан юм.

Москвагаас ирсэн оюутнуудын дундаас халдварын тохиолдол нэлээд илэрлээ гэдгийг та бүхэн анхаарах ёстой. Хүнээ зөв сонгож, ХӨСҮТ-д тусгаарласан нь онолоо. Өнөөдрийн батлагдсан тохиолдол ганцаараа тусгаарлагдаж байсан. Хүмүүс тусгаарлалтын 21 хоногийг онцгой анхаарч өөрийгөө сайн хянаж байх нь зүйтэй. Хяналтын хугацааг тээршааж болохгүй." гэв.

Өмнө нь бүртгэгдсэн COVID 19-ийн 35 тохиолдол:
  • Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.
  • Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг 2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
  • Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн буюу 12 дахь тохиолдол болсныг гэж   2020 оны гуравдугаар сарын 28-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн. 
  • 2020.04.01-ны өдөр тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн.
  • 2020.04.06-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
    2020.04.08-ны өдөр  Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.13-ын өдөр 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор ОХУ-аас ирсэн иргэдээс сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан юм.
  • 2020.04.14-ны өдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
  • 2020.04.19-ны өдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.20-ны өдөр ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.22: Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
6
ouch an post
confuse an post
angry an post
1
616449
9 эможи

Зочин
2020-04-24 14:02
Gai bolson ymnuudiig uhsenee oruuldag bnaa eh orondoo taivan amidarmaar bn
keyboard_arrow_up