COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Янжмаа: АНУ-д N95 амны хаалтыг ариутган, дахин хэрэглэх боломжийг бүрдүүлжээ

2020 оны 3 сарын 31

Arslan.mn

Дэлхийн улс орнууд COVID-19 халдварын эсрэг ямар арга хэмжээ авч байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцуулав.

Тэрбээр "Италид өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 812 нас баралт бүртгэгдлээ. Халдварын 4,050 тохиолбол бүртгэгдсэн нь гуравдугаар сарын 12-ноос хойших хамгийн цөөн тохиолдол боллоо. 

АНУ-д нийт халдварын тоо 160,000-д хүрч, нас баралт 500 гаруй бүртгэгдсэн байна. Тус улс нэг хоногт 100,000 хүнийг шинжилгээнд хамруулах боломжтой болсноо мэдэгдсэн бөгөөд одоогоор нэг сая гаруй иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. 

Мөн хэрэглэсэн N95 амны хаалтыг ариутган, дахин хэрэглэх боломжтой технологи бүхий машиныг ашиглах зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр нэг машин өдөрт 120 мянга хүртэлх тоннын N95 амны хаалтыг ариутгах боломжтой аж. Энэ машинаар нэг амны хаалтыг 20 удаа хэрэглэх боломжийг бүрдүүлжээ.

БНСУ-ын Сөүл хотод сүүлийн өдрүүдэд халдварын тоо нэмэгдэж байна. Халдварын дийлэнх нь гадаад улсаас зөөвөрлөгдөн иржээ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
615460
1 эможи
keyboard_arrow_up