COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

О.Ариунтуяа: Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 8-наас ЦУЦАЛНА

2020 оны 3 сарын 25

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа улс орнуудыг нөхцлийг танилцуулав.

Тэрбээр “ДЭМБ-ын мэдээгээр дэлхийн 196 улсад COVID-19 халдварын 375,498 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 16,362 хүн өвчний улмаас нас баржээ.

Итали, АНУ, Испани, Герман, Франц, Иран зэрэг орнуудад өдөрт 1,000-10,000 шинэ тохиолдол нэмэгдэж, тархалт  хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд Итали улсад нас баралт 10.3 хувьтай байна.

Испанид сүүлийн гурван хоногт тохиолдлын тоо хоёр дахин ихэссэн нь Итали болон БНХАУ-д өмнө ажиглагдаагүй юм. Тухайлбал, Италид гарсан нийт тохиолдлын 80 хувь нь хойд гурван муждаа гарч байгаа бол Испани улсад гурван мужаас зургаа болон өргөжөөд байна.

Өнөөдрөөс БНХАУ-ын Хубэй муж хөл хориогоо цуцалж эхэлж буй бөгөөд Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн цуцална.

Өнгөрсөн Баасан гарагт ДЭМБ-аас мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх зорилгоор эхлүүлсэн “What’s up” үйлчилгээнд 10 сая гаруй хүн нэгджээ.

ДЭМБ-аас FIFA хөл бөмбөгийн олон улсын байгууллагатай хамтарсан компанит ажлыг эхлүүлсэн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615245
2 эможи
keyboard_arrow_up