COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Я.Буянжаргал: Коронавирусийн хоёр дахь давалгаанаас сэргийлэх хүрээнд 5,000 ор дэлгэхээр төлөвлөсөн

2020 оны 3 сарын 25

Arslan.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Нэгдүгээр сараас хойш нийт 3413 иргэн тусгаарлан ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар  2083 иргэн тусгаарлах байрт байна.

Дархан-Уул аймагт 26 иргэн ажиглалтаас гарсан. Баян-Өлгий аймагт дөрвөн иргэн тусгаарлагдсан.

Тусгаарлах байранд орж буй иргэдийн хөдөлгөөнтэй хамт  эмч эмнэлгийн 300 ажилтан тусгаарлагдсан.

Амбулоторийн үзлэгт томуу томуу төст өвчний дэгдэлт 2.9 хувьтай бага байна.

Бид коронавирусийн эхний давалгааг амжилттай давсан. Хоёр дахь давалгааг эрсдэл багатай давах судалгаа, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эмнэлгийн орнуудын тоо хүн амын тохиолдлын тоотой харьцуулж нийт 5000 ор бэлтгэхээр төлөвлөсөн.

Орнуудын 5-10 хувь нь эрчимт эмчилгээнийх гэж тооцож хангамжуудыг хийж байна. Шаардлагатай үед төлөвлөгөөт мэс засал, сэргээн засах эмчилгээг түр хугацаанд хойшлуулна. Одоо батлагдсан тохиолдолд үндэслэн нэг өвчтөнд зарцуулах эмийн тооцоог гаргаж байна. Гэрийн ажиглалтад гарч буй иргэдэд хатуу сануулга, зөвлөмж өгч байна.

Шинж тэмдэггүй нэг өвчтөн 30-100 хүнд халдвар тархаах магадлалтай." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615238
1 эможи
keyboard_arrow_up