COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Майкл Клечески: АНУ-аас Монгол Улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч байна

2020 оны 3 сарын 24

Arslan.mn

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгч байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийж байна. Уг хуралд ЭМ-ийн сайд болон олон улсын байгууллагуудын Монгол дахь суурин төлөөлөгч, АНУ-ын элчин сайд оролцож байна" гэв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Майкл Клечески "АНУ нь Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор 1.2 сая ам.доллар буюу 3.3 тэрбум төгрөг хандивлаж байна.

АНУ-аас үзүүлж буй уг тусламжийг эрсдлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шилжилгээ хийхэд ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэхэд зориулна.

COVID-19 халдвар хүн бүрийн санааг зовоож байна. АНУ зөвхөн дотоодоо төдийгүй дэлхий дахинд COVID-19 халдварыг хазаарлан барихын тулд ажиллаж байгаа. Монгол Улсын засгийн газрын өнөөг хүртэл авч хэрэгжүүлж байгаа ажилд өндөр сэтгэгдэл төрж байна" гэдгийг хэллээ.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица  “Өнөөдөр АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад өгч буй хандивын арга хэмжээнд би өөрийн биеэр оролцож байгаадаа баяртай байна. Энэ хандиваар коронавирусийн тархалтаас сэргийлж чадна гэдэгт би итгэлтэй байна.

АНУ-ын Засгийн газар манай байгууллагатай болон НҮБ-ын хүүхдийг ивээх сантай хамтран ажиллаж шаардлагатай техникийн туслалцааг бий болгож Монголын Засгийн газарт дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна.

Энэхүү өвчний эрсэг тэмцэхэд нөөц бололцоо, хөрөнгө шаардлагатай болохыг анх төлөвлөж тооцоолж ирсэн. Энэ хэцүү цаг үед бид бие биеэ дэмжиж байж өвчнийг даван гарах юм" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615195
0 эможи
keyboard_arrow_up