COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Тусгаарлалтаас гарсан иргэд гэрээсээ гарах, утсаа унтраасан тохиолдолд ХАРИУЦЛАГА тооцно

2020 оны 3 сарын 23

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс "COVID-19" халдварын талаар цахимаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнгөрсөн хугацаанд нийт 191 улсад COVID-19 өвчлөл бүртгэгдсэн байна. Өвчлөл бүртгэгдсэн оронд Итали, Испани, АНУ-д өвчлөлийн тархац, нас баралтын тоо өндөр байна. 

Тухайлбал, Таван хүн нэг дор байвал хүний бөөгнөрөл гэж үзнэ гэж байсан бол өнөөдрөөс эхлэн 2-оос дээш хүн нэг дор байвал хүний бөөгнөрөл гэж үзнэ хэмээн ДЭМБ-аас анхаарууллаа. Хамгийн багадаа хоёр хүн хоорондоо хоёр метрийн зайтай харьцах шаардлагатай байна.

Ажиглалтаас гарсан хүмүүс гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлана. Гэхдээ эмнэлэгт гурван удаа даван шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргана.

Мөн сэжигтэй тохиолдол илэрсэн иргэд эмнэлгээс гарч гэртээ өөрийгөө тусгаарлахдаа  утсандаа байршил тогтоогч байршуулж, өдөрт хоёр удаа халуунаа хэмжих  саналыг гаргасан. Хэрвээ гадагшаа гарах, утсаа унтраавал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно" гэдгийг онцлов.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
615147
3 эможи
keyboard_arrow_up