COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

А.Амбасэлмаа: Халдвар авсан зургаан иргэний дөрвийнх нь биеийн байдал дунд, нэг нь хүндэвтэр байна

2020 оны 3 сарын 19

Arslan.mn

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Гуравдугаар сарын 17-ны өдөр ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр хүн тусгаарлагдаад байсан. Эдгээр хүмүүсийн шинжилгээнд коронавирус илрээгүй. 

Берлин-Москва УБ чиглэлээр ирсэн зорчигчдоос нэг тохиолдол эерэг гарсан. Батлагдсан дөрвөн тохиолдлын биеийн байдал хэвийн байна. Нэг тохиолдлын биеийн байдал хүндэвтэр байна. Харин Франц иргэний биеийн байдал хэвийн тогтвортой байна. Ингээд COVID-19-ийн халдварын нийт зургаан тохиолдол ХӨСҮТ-д эмчлэгдэж байна." гэв.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар COVID-19-ийн халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
615025
9 эможи
keyboard_arrow_up