COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Сөүл-УБ, Берлин-УБ-ын онгоцоор ирсэн 3 иргэнээс COVID-19 халдвар илэрлээ

2020 оны 3 сарын 16

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас шуурхай хэвлэлийн хурал зарлалаа.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай улсад гарах нь цаг хугацааны асуудал байсан тул иргэддээ зөвлөгөө зөвлөмжийг тогтмол хүргэсээр байна. Иргэдээ тайван байхыг хүсэж байна. Айж сандарч дархлаагаа бүү унагаарай" гэв.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс гурван хүний лабораторийн шинжилгээний хариу 20:00 цагийн үед гарч, COVID-19 илэрлээ.

Эдгээр хүнд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Халдвар гарсан улс орноос иргэдээ авчирч байгаа тул эрсдэл байгаа гэж тооцоолж байсны дагуу бэлтгэлээ хангасан байсан. Иргэдийг нэг бүрчлэн тусгаарласан байгаа.

Францаас ирсэн иргэний биеийн байдал хүнд байна, шаардлагатай арга хэмжээг авч байна. Германаас ирсэн хүний ойрын хавьтлын есөн хүнийг тусгаарласан" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
3
yay an post
1
sad an post
55
ouch an post
3
confuse an post
4
angry an post
29
614910
103 эможи

keyboard_arrow_up