COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СТАТИСТИК: Амьсгалын замаар дамжих халдвараар өвчилсөн хүний тоо хоёрдугаар сард өмнөх сараас 59% буурчээ

2020 оны 3 сарын 13

Arslan.mn

ҮСХ Монгол Улсын 2020 оны 2 дугаар сарын нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийн мэдээллийг өнөөдөр цахимаар танилцууллаа. 

Эрүүл мэндийн салбарын судалгааны мэдээллээр халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний хоёр сард 6,721  болж, өмнөх оны мөн үеэс 130-аар буюу 2%-аар нэмэгдсэн байна.

Ийнхүү нэмэгдэхэд, 

  • Мөөгөнцрөөр өвчлөгчид 486 (2.8 дахин)-гаар 
  • Тэмбүүгээр өвчлөгчид 367 (43.1%)-гоор
  • Трихомониазаар өвчлөгчид 257 (38.0%)-гоор
  • Гонококкт халдвараар өвчлөгчид 175 (19.5 %)-аар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Харин цусан суулгаар өвчлөгчид 217 (41.9%)-гоор, салхин цэцгээр өвчлөгчид 535 (26.7%)-аар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан байна.

2020 оны хоёрдугаар сарын байдлаар Халдварт өвчнөөр өвчлөгчдийг төрлөөр нь харвал, 

  • Бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1327 болж, 573 (30.2%)-аар
  • Амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 621 болж, 895 (59%)-аар
  • Цусаар дамжих халдварын тохиолдол 34 болж, 16 (32%)-гаар
  • Гэдэсний халдварт өвчин 116 болж, 69 (37.3%)-өөр тус тус  өмнөх сараас буурчээ. 

Түүнчлэн Улаанбаатар хотод 2020 оны хоёрдугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 байна гэдгийг ҮСХ-оос мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614776
0 эможи

keyboard_arrow_up