COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн тохиолдлын шинжилгээний хариу халдваргүй гарсан

2020 оны 3 сарын 05

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү ойрын хугацаанд тусгаарлагдаж байгаа хүмүүсийн биеийн байдлын талаар мэдээлэв.

Тэрбээр "2020 оны гуравдугаар сарын 3-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. 

Гуравдугаар сарын 4-нд нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Мөн нэмж нийт 14 хүнийг ажиглалтад авсан.

Бид сэжигтэй тохиолдлыг шинжилж, ажиглалтад авахаас гадна уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа насанд хүрэгчдээс санамсаргүй түүврээр 60 хүнийг сонгон авч, шинэ коронавирусийн халдвар байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариугаар COVID-19 халдвар илрээгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614416
2 эможи

Зочин
2020-03-05 12:06
Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу юу болсон бэ.
keyboard_arrow_up