COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

О.Ариунтуяа: Дэлхийн хэмжээнд хувийн хамгаалах хэрэгсэл хомсдож байна

2020 оны 3 сарын 04

Arslan.mn

Эрүүл мэндий яамнаас COVID-19 халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

Энэ үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа " Covid-19-ийн халдварын шинэ тохиолдлын 80 хувь нь гурван улсад бүргэгдсэн. Үүнд: Солонгос, Иран, Итали орж байна. Коронавирус улиралын томуугийн вирусээс ялгарах ялгаа

  • Covid-19 халдварын шинэ тэмдэгтэй хүмүүсээс халдварыг тархааж байна.
  • Улирлын томуугаас илүү хүнд явцтай. Улирлын томуугийн нас баралт 1 хувьтай бол коронавирусийн нас баралт одоогоор 3.4 хувьтай байна.
  • Улиралын томуугийн вакцин байдаг бол шинэ төрлийн коронавирусийн вакцин байхгүй
  • Улирлын томууг таслан зогсоох боломжгүй бол Covid-19 тархалтыг эрт арга хэмжээ авснаар хязгаарлах боломжтой.

Сүүлийн 24 цагт найман оронд халдвар бүртгэгдлээ. 

Дэлхийн хэмжээнд хувийн хамгаалах хэрэгсэл хомсдож байна. ДЭМБ-ын хэлж буйгаар, 76 сая бээлий, 98 сая амны хаалт 1.6 сая нүдний шил шаардагдах судалгаа байна. Хувийн хамгаалах хэрэгслийг 40 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ хувийн хамгаалах хэрэгслийг зохисгүй хэрэглэснээр дутагдалд оруулах магадлал байна. Иймээс хувийн хамгаалах хэрэгслийг зөв зохистой хэрэглэх зөвлөмж гаргасан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
614364
1 эможи

Зочин
2020-03-05 01:37
keyboard_arrow_up