COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр коронавирусийг бусдад халдаах магадлалтай гэж үзсэн

2020 оны 2 сарын 11

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

Коронавирусийн халдвар тахлын хэмжээнд хүрэх өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна хэмээн ДЭМБ-ын ерөнхий захирал анхаарууллаа.

"2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр коронавирусийг бусдад халдаах магадлалтай гэж үзсэн"

Arslan.mn

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Шинэ коронавирусийн халдвар нэмэгдсээр байна. Сүүлийн өдрүүдэд олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээгээ эрчимжүүлж, шинэ дүгнэлт, мэдээллүүд гараад байгаа. Тухайлбал, халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай гэж судалгааны материалд дурдсан. 

Мөн өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай гэж үзсэн.

ДЭМБ-ын захирал хэлэхдээ энэ бол зөвхөн мөсөн уулын орой байж магадгүй тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан." гэв.

"Энэ долоо хоногт 3,000 оношлуур нэмж ирнэ"

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа "Өнөөдрийн байдлаар 43,099 тохиолдол бүртгэгдэж, 1,018 хүн нас барлаа.

Нэгдүгээр сарын 6-наас хойш ЭМЯ, ОБЕГ, МХЕГ хамтран дөрвөн удаагийн эрсдлийн үнэлгээ хийж, эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулж байна. 

Энэ долоо хоногт эмнэлгийн халдвараас сэргийлэх үүднээс эмнэлгийн байгууллагуудад  танхимын сургалт зохион байгуулж байгаа. Энэ долоо хоногт 3,000 оношлуур нэмж ирнэ." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613600
0 эможи

Зочин
2020-02-11 20:31
Зочин
2020-02-11 17:56
keyboard_arrow_up