COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Гашуунсухайттай хиллэдэг БНХАУ-ын Халиут гацаанд коронавирусийн халдварын 2 тохиолдол бүртгэгдлээ“

2020 оны 2 сарын 10

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Гашуунсухайтын боомттой хиллэдэг, манайхаас 120 км-ийн зайтай орших БНХАУ-ын Халиут гэдэг газарт коронавирусийн халдварын хоёр тохиолдол бүртгэгдлээ. Тус газарт эмнэлгийн бэлэн байдал ханган бид амралтын өдрүүдээр ажиллалаа. 

Нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн экспортын 55 хувийг нэвтрүүлдэг Гашуунсухайт боомтыг хаагаагүй. Энэ боомтоор өдөрт нүүрс болон зэсийн баяжмалын 100-150 тээврийн хэрэгсэл БНХАУ руу нэвтэрч, гарч байна.

Эрээн хот маань бас онц байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед биднээс ч гэсэн бэлэн байдалд ажиллахыг илүү шаардаж байна" гэв.

"Коронавирусийн сэжигтэй тохиолдол, халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй хүмүүс ихсэж байна"

Arslan.mn

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Хоёрдугаар сарын 10-ны 08:00 цагийн байдлаар дэлхийн 25 улсад шинэ коронавирусийн 4,550 тохиодол бүртгэгдсэн. Халдвар шинээр гарсан улс орон байхгүй. Сэжигтэй тохиолдол болон халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй хүмүүс ихсэж байна.

Харамсалтай нэг зүйл нь нас баралтын тоо буурахгүй байгаа ба одоогийн байдлаар нийт 910 нас баралт бүртгэгдээд байна. БНХАУ-д гэхэд 6,492 хүнд өвчтөн байна гэсэн мэдээлэл ирсэн" гэв. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
613547
3 эможи

Зочин
2020-02-12 07:34
ta odoo yariad l baihiin yariad l baihin. zorigtoi hilee haagaad oruulj gargahgui baihad yadin. olsood uhchuul gej de.
h
2020-02-11 23:14
hileer orj irj bga heden zuun huneese shinjilgee awad hariug ni gartal 24 tsag saatuulj oruul. haluun uzeed asuumj asuugad nemergui shde
Зочин
2020-02-11 13:03
"Эрээн хот маань" гэдэг юу гэсэн үг вэ бичилтээ анхааръя
Зочин
2020-02-10 16:55
hilee haagaad tsagaan saraa horiochee .ene ovchin neg l orj irvel manaih yaduu oron .tsoohuulee .getel hyataduud ediin zasag hun am oor shu de
зочин
2020-02-10 14:59
Нүүрс тээвэрлэх үйл ажиллагагг зогсоогооч олон мянган жолооч орж гарч бна ш дээ худлаа л яриад бхийн боомтуудаа хаагаач
ard tumen
2020-02-10 14:58
ta nar hudlaa soliorood bhinhaa orond nuurs gargadag buh boomtoo haagaach ochnoon olon jolooch nar hileer garch orj bn
Зочин
2020-02-10 12:35
хилээ хаагаач ээ,
keyboard_arrow_up