COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Дархан-Уул аймагт тусгаарласан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан“

2020 оны 2 сарын 06

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлыг мэдээлж байна.

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарч шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсоныг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.

Зам, тээвэр, хөгжлийн яамнаас нэгдүгээр сарын 3, хоёрдугаар сарын 20, гуравдугаар сарын нислэгүүдийг цуцлаад байна. Бээжин-УБ-Москва чиглэлийн галт тэргийг ОХУ-ын хүсэлтээр өнөөдрөөс эхлэн цуцалжээ.

"Манай улсад хоёрдугаар сарын 8-нд хувийн хамгаалах хэрэгслийн эхний ээлж ирнэ"

 

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Өглөө 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тоо өмнөх өдрөөсөө 3,857 тохиолдлоор нэмэгдсэн. 

Бельгид анхны тохиолдол бүртгэгдээд байна. Анх Хятадаас гадна Тайландад анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш одоогийн байдлаар 24 улсад бүртгэгдсэн ч хилийн хяналтыг сайжруулснаар халдварыг гартаа авч дэлхийн хэмжээний дэгдэлт болохоос сэргийлж чадсан.

ДЭМБ-аас эмч, эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Манай улсад хоёрдугаар сарын 8-нд хувийн хамгаалах хэрэгслийн эхний ээлж ирнэ." гэв.

 

Замын-Үүд боомтоор өчигдөр орж ирсэн хоёр иргэн согтуу хил нэвтэрч орж ирснийг тусгаарласан. Орхон аймагт өрхийн эмнэлэгтээ өөрөө хандаж очсон иргэн мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

"Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд маань эмч, эмнэлгийн ажилтнуудын зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх, хэл амаар доромжилдог үйлдлүүд гардаг. Үүн дээр цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцно" гэдгийг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат хэллээ.

ШУУД ҮЗЭХ: 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613427
2 эможи

Erdenebulgan
2020-02-11 08:25
Gertee buuzaa hj ideed l amarna bz dee owdchihgui.l bl daraa jil dahiad l blno
Зочин
2020-02-06 20:40
Зочин
2020-02-06 14:14
keyboard_arrow_up