COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“БНХАУ-аас ирсэн эмэгтэйг ХӨСҮТ-д түр тусгаарлаж, шинжилгээ хийж байна“

2020 оны 1 сарын 24

Arslan.mn

ЭМЯ-наас коронавирусийн асуудлаар мэдээлэл өглөө.

Нэгдүгээр сарын 23-ны өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн автобусанд 6 настай эмэгтэй хүүхэд ирснийг түр тусгаарлаж, сорьц аваад ээжийнх нь хамт Хөх хот руу буцаасан. Хүүхдээс авсан сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжилнэ. Автобусанд хамт явсан 17 хүнийг шинжилгээний хариу гартал Замын-Үүд зочид буудалд байрлуулаад байна. 

Мөн 23-ны өдрийн 16:50 цагт Бээжин -Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн нэг зорчигчийг/БНХАУ-ын иргэн 23настай эмэгтэй/ ХӨСҮТ-д түр тусгаарлаад байна. Лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа гэдгээ албаны хүмүүс хэлэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр дэлхий дахинд шинэ Коронавирусийн халдвараар 582  хүн өвчилж, 17 хүн нас барсан (нас баралтын түвшин 2.9%), 95 хүний биеийн байдал хүнд, 16 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн  байна. 1%-ийг 15-аас доош,  27%-ийг 16-39,  72%-ийг 40-өөс дээш насныхан эзэлж, 64 хувь нь эрэгтэйчүүд байна.

Ухань хотод 17 монгол оюутан бий. Коронавирусийн шинэ төрлийн вирус анх гарсан Ухань хотод 200 гаруй монгол оюутан суралцдаг бөгөөд 17 нь тус хотод байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Тэнд байгаа оюутнуудтайгаа харилцаж, зөвлөгөө өгч байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. 

ШУУД:

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612942
1 эможи

Зочин
2020-01-24 13:57
Зочин
2020-01-24 13:48
keyboard_arrow_up