COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХОХИРОГЧИЙН АР ГЭР: “Тод Каннам“ эмнэлгийнхэн биднээс уучлалт огт гуйгаагүй

2020 оны 1 сарын 20

Arslan.mn

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 29 настай бүсгүй Хан-Уул дүүрэгт байрлах “Тод Каннам” эмнэлэгт өөх соруулах мэс засалд орсны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өнөөдөр хохирогчийн ар гэр гомдолтой байгаагаа илэрхийлэн хэвлэлийн бага хурал хийлээ.

Arslan.mn

Хохирогчийн аав Б.Гүндсамбуу хэлэхдээ “Миний охин ямар нэгэн суурь өвчингүй, ид хийж бүтээх насан дээрээ байсан. Охин маань нас бараад есөн сар өнгөрч байхад бид хуулийн байгууллагад итгэж дуугүй суусан. Гэтэл уг хэрэгт буруутай гэж тус эмнэлгийн хоёр эмчийг л хэрэгт татсан байна. Тэр хоёр хүний ард “Тод Каннам” эмнэлэг байгаа. Эмнэлэг гэсэн үүднээс миний охин итгэж үйлчлүүлсэн. Тиймээс хэргийн буруутанг эмнэлгийн удирдах албаныхныг гэж үзэх нь зүйтэй.

Гэтэл тус эмнэлгээс олон хүнийг хохироочихоод биднээс уучлал гуйгаагүй, шүүх хурал дээр инээгээд сууж байгаа нь үнэхээр ёс зүйгүй үйлдэл” гэв.

Харин хохирогчийн өмгөөлөгч хуульч Л.Баасанжав хэлэхдээ ”Хохирогч өөх соруулах мэс засал хийлгэхдээ эмчийн чадварт бус, эмнэлэгт итгэж очсон. Иймээс эмчийг бус тусгай зөвшөөрөлд тусгагдаагүй зүйлийг зөвшөөрч үйлчилгээнд оруулсан тус эмнэлгийн захирал Тоднямыг буруутгах хэрэгтэй” гэв.

"Тод каннам" эмнэлэг нь өөх соруулах мэс засал хийх тусгай зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байдаг. Хуулийн байгууллагад хэргийг шилжүүлсэн бөгөөд прокуророос тус эмнэлгийн зөвхөн хоёр ажилтныг яллагдагчаар татсан юм.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
2
sad an post
21
ouch an post
5
confuse an post
8
angry an post
26
612779
71 эможи

Zochin
2020-01-23 13:01
Ter emch nertei chadvargui ymiig emchleh erhiig ni tsutslaad shorond ni yvuulaachee
Зочин
2020-01-21 19:43
Hun deer turshilt hiij heden haltar tugrugnii tuluuyu ch hiihees butsahgui zarim emch nar.
zochin
2020-01-21 18:35
hetcuu ch yuma
зочин
2020-01-21 11:42
...эмч нарын асуудал дээр бие биесээ өмөөрөөд замхардаг шүү.миний охины нүдийг гэмтээчихээд биесээ өмөөрөөд л дууссан....эмч нарын хариуцлага ёс зүйд анхаарал хандуулах болсон
Зочин
2020-01-20 16:37
Зочин
2020-01-20 16:03
keyboard_arrow_up