COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шинэчлэгдсэн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өөрчлөлт оруулахаар болжээ

2019 оны 12 сарын 10

Arslan.mn

“Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар хөнгөлөх хэмжээг тогтоох тухай” Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 12-р тогтоолын хэрэгжүүлэх талаар  албаныханы уулзалт болжээ.

Уулзалтад ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд болон холбогдох мэргэжлтнүүд оролцож Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудаас гаргах саналыг судлан, шийдвэрлэх шаарлагатай гэж үзсэн байна.

Ингээд арванхоёрдугаар сарын 5-ны өдөр холбогдох байгууллагуудын саналыг сонсох уулзалт болжээ. ЭМДҮЗ-ийн дэд дарга Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн дэд сайд  Л.Бямбасүрэн болон  ЭМДҮЗ-ийн ажлын алба, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газар, Эм үйлдвэрлэл технологийн газар болон ЭМДЕГ-ын төлөөлөл, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны тэргүүн Д.Энхжаргал, тус холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням, Эм хангамжийн холбооны тэргүүн Д.Цэндээхүү болон бусад эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн төлөөлөгчид оролцсон уг уулзалтаар:

  1. “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар хөнгөлөх хэмжээ”-г тогтоох 12-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах,
     
  2. Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар хөнгөлөх хэмжээ”-г тогтоох тооцох арга аргачлал боловсруулах ажлын хэсэг байгуулж ажиллахаар болжээ.

Энэ сарын 1-нээс хэрэгжиж буй шинэчилсэн жагсаалтаар 800 гаруй  худалдааны нэрийн эмэнд дунджаар 20%-80% үнийн  хөнгөлөлт үзүүлж байгаа ч эм ханган нийлүүлэгчдийн зүгээс зарим эмийн үнийг бөөний үнээс доогуур тогтоосон хэмээн мэдээлээд байгаа юм.

Эх сурвалж: ЭМДЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
611426
2 эможи

Зочин
2019-12-10 22:08
Иргэн
2019-12-10 21:32
Би нь эрүүл мэндийн даатгал төлдөг хэрнээ ганц удаа хөнгөлөлтөөрөө эм авах гэтэл үнэтэй эм нь хөнгөлөлтөөр өгөхгүй юм байна лээ ш дээ хямд эмнүүдээ л хөнгөлсөн нэр зүүж өгдөг нь үнэхээр харамсалтай ялангуяа монос эмийн сан бол хог
Hh
2019-12-10 11:24
Ingej hudal unen hungulult gej bsanaas, tatvaraa buuruulahguimaa gehed nemehgui baimaar.
keyboard_arrow_up