7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 20, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Элэгний B вирусийн эсрэг вакцинаа хийлгээрэй

админ
2019 оны 7 сарын 31

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Элэгний В вирусийн эсрэг вакциныг нийслэмлийн есөн дүүргийн дархлаажуулалтын цэгүүдэд хийх ажил үргэлжилж байна. Та бүхэнд дүүргүүдийн дархлаажуулалтын цэгүүдийг танилцуулж байна.

Баянзүрх дүүрэг: 10-р төв,

Баянгол дүүрэг: ЭМТ-ийн 3-р байр, Ахмад хүүхдийн эмнэлэг,

Чингэлтэй дүүрэг: Хайлаастын хүүхдийн амбулатори,

Сонгинохайрхан дүүрэг: Эрүүл мэндийн төв,

Сүхбаатар дүүрэг: Эрүүл мэндийн төв,

Хан-Уул дүүрэг: Эрүүл мэндийн төв,

Налайх дүүрэг: Эрүүл мэндийн төв,

Багануур дүүрэг: Эрүүл мэндийн төв,

Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төвд вакцин хийж байна.

Нэг удаагийн тун 5000 төгрөгийн үнэтэй бөгөөд 100900020001 тоот Төрийн сангийн дансанд төлбөрөө тушаан, баримтаа авчран дархлаажуулалтандаа хамрагдана уу.

2000 оноос хойш элэгний В вирусийн эсрэг вакциныг дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийж байгаа бол вакцины үйлчлэлийн хугацаа хүүхэд бүрийн онцлогоос хамаарч дээд тал нь 15-16 орчим жил байдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Уншигч та бүхэн В, С вирустэй эсэхээ мэдэхгүй байгаа бол харьяа сум болон өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очиж илрүүлэг шинжилгээнд хамрагдах боломжтой. Харин шинжилгээгээр вирус илрээгүй бол В вирусийн эсрэг вакцинд сайн дураараа хамрагдаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606270
3 эможи

keyboard_arrow_up