7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Анх удаа эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын ахисан түвшний сургалт боллоо

админ
2019 оны 6 сарын 24

Arslan.mn

Анагаахын шинжлэх ухааны салбарын туйлын зорилго хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, шинэ ололт амжилтын тусламжтайгаар шинэ техниологийг нэвтрүүлж эмч, эмнэлгийн мэргэжилтэнгүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх юм.

Монгол улсад анх удаа эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын кадавр дээрх ахисан түвшний сургалтыг АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч Д. Мөнхцэцэг, Б. Болорчимэг, Монголын эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын нийгэмлэгийн тэргүүн Д. Өнөржаргал ахлагчтай баг, Австралийн дурангийн мэс заслын нийгэмлэгийн ерөнхийлөгч Майкл Вин Виллямс ахлагчтай баг, Францын Олон улсын дурангийн мэс заслын төвийн багш Николас Бурдел, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Эмгэг бүтэц, үйл судлалын тэнхимийн эрхлэгч Э. Баярмаа, Х.Батбаяр Эмгэг судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа.

Монгол улсын хэмжээнд одоогийн байдлаар Өргөө амаржих газрын дурангийн төвд эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын чиглэлээр 49 эмч, 5 сувилагч бэлтгэгдсэн байгаа бөгөөд үүнээс 14 эмч Франц, Австрали, Тайландад мэргэжил эзэмшсэн байна.

Энэхүү Олон улсын хамтарсан сургалтаар  эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслаар эмэгтэйн анатомын нарийн бүтэц судас, мэдрэлийг ялгах, хэвлийн хөндийн зайг диссекци хийх, эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын төвөгтэй оёдлыг тавих, зангидах техникт сургах, мэс заслын үед тохиолдох томоохон хүндрэлүүдийн үед яаралтай хийх үйлдэл, авах арга хэмжээний тактик боловсруулах,  эрхтэний анатомын бүтэц, мэдрэл, судас, зонхилох тохиолдох эмэгтэйчүүдийн мэс заслын эмгэгүүдийн дурангийн тусламжтайгаар хийлээ. Мөн энэ сургалт нь Монголд төдийгүй Дэлхийд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй аргазүйг ашиглаж хийснээрээ давуу юм. 

Тус сургалтанд хот, хөдийгийн 25 эмч хамрагдсан бөгөөд эдгээр эмч нар нь эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслаар төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэнээр онцлог байлаа.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605160
0 эможи

Зочин
2019-06-24 11:54
сайн байна.
keyboard_arrow_up