7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 18, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Ганболд: Мэс заслын тасгийн рентген туяа, цацраг хаалгаар гадагшаа нэвтрэхгүй, бүрэн хамгаалттай

админ
2019 оны 6 сарын 17

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дэргэдэх Монгол-Японы сургалтын төв ням гаригт үүдээ нээлээ. Нээлтийн ёслол Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Тус эмнэлгийн үйл ажиллагааны талаар АШУҮИС-ийн Анагаахын сургуулийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэлтийн тэнхимийн эрхлэгч профессор Л.Ганболдоос тодрууллаа.

-АШУҮИС дэргэдээ орчин үеийн шинжлэх ухааны ололтод тулгуурласан, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий шинэ эмнэлэгтэй боллоо. Сургалт-судалгаа-оношилгоо эмчилгээний төвийн давуу талыг мэргэжлийнхэн илүү тайлбарлах байх гэж бодож байна?

-Манай сургууль 21 мэргэжлийн тэнхимтэй. Энд тэнхим болгон өөр өөрийн чиглэлийн эмчилгээ, үйлчилгээ сургалтыг хөгжүүлээд явах тасагтай. Их сургуулийн эмнэлэг ингэж хөгждөг хуультай л даа. Өнөөдөр анхны суурь Японы Засгийн газрын тусламжтайгаар баригдан, тавигдаж байгаа нь энэ. Бидний зогсож байгаа энэ хэсэгт яаралтай тусламж хүлээн авах, мэс заслын хэсэг бий. Хагалгааны дөрвөн өрөөтэй. Яаралтай хагалгаа хийгдэж байх үед оюутнууд хагалгааны үйл ажиллагаа, зарчмыг цонхоор харж болдог.

Янз бүрийн рентген, туяа ашиглаж хагалгаа хийж байх үед, туяа нь хаалгаар нэвтэрч гарах боломжгүй тусгаарлагдсан байх жишээтэй. Цочмог мэс  засал хийх, хүндхэн өвчтнүүдээ энэ эмнэлэг дотроо яаралтай хагалгаа хийж эмчлээд, биеийн байдал нь гайгүй болохоор урагшаа хүзүүвчээр холбогдсон АШУҮИС-ийн Уламжлалт анагаахын сургуулийн эмнэлэг рүү шилжүүлэх бодлоготой ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

Монгол-Японы сургалтын эмнэлэг нийтдээ 200 гаруй ортой. Манай эмнэлгийг тойрсон Баянзүрх дүүргийн, Жанжин клуб орчмын иргэдэд нээлттэй үйлчилгээ хийж, тусламж үзүүлнэ гэж төлөвлөж байна.

-Их суруулийн эмнэлэгт Монголд хийхгүй байгаа, манай клиник эмнэлгүүдэд хийгддэггүй эмчилгээ хагалгаанууд хийгдэх үү гэдгийг иргэд нэлээд сонирхож байна?

Үйл ажиллагаа маань жигдрээд ирэхээр хүрээгээ тогтоогдоод явах байх. Анагаахын сургуулийн нэг хэсэгт цөөхөн тоотой, энэ эмнэлгийн үндэс гэхээр нэг эмнэлэг байсан. Тэнд дурангийн хагалгаа, ялангуяа чих хамар, хоолойн дурангийн хагалгаа нэлээд хийгдсэн. Эрэлт хэрэгцээтэй ч их, Солонгос Улсаас ирсэн чих, хамар хоолойн нэртэй том эрдэмтэн Хан гэж профессор ажилладаг. Тэрнийхээ тусламжид, дурангийн хагалгаа хийж байсан. Бусад эмнэлэгт хийдэггүй гэх юм бол тэр хагалгаа энд үргэлжилж хийнэ. Мөн бусад эмнэлгүүд дээр хийгддэг нарийн ширийн хагалгааг бид эндээ хамтраад хийгээд явах санаатай байгаа.

-Оюутнуудаа, залуу эмч нараа яаж сургана гэж тооцож байгаа вэ?

-Юуны өмнө сургуулиа төгссөн, мэргэжил эзэмшиж байгаа резиденс эмч нараа энд нэлээн мэргэшүүлнэ. Оюутнуудаа хагалгааны үед цонхны цаана суулгаж, харуулах, наана нь өөрсдөө хагалгаа хийх гэх мэт сургалт, ажлыг хослуулан төлөвлөсөн байгаа.

Ер нь эмнэлгийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгаа оюутнууддаа аль болох нээлттэй байлгаж, сургах, багшийн ажил, эмчилгээ хагалгааны зарчмаа хослуулаад, жин банг нь тааруулаад явах бодолтой байгаа. Ингэж байж бид нийгмийнхээ зүгээс тавьсан шаардлага гэх юм уу, хүлээлтийг биелүүлэхийг бодож байна.

-Мэс заслын тасгийн тоног төхөөрөмжөөс Та танилцуулахгүй юу?

-Энэ өрөөнд тавьсан багаж хэрэгслүүд бол Япон Улсын хамгийн сүүлийн үеийн технологиуд. Жишээлбэл, энэ тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч компанийн эзэн олон жилийн өмнө Монгол-Японы найрамдлын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байсан хүн.

Япон Улсаас манай улсын эрүүл мэндийн салбарт 30-аад жил технологийн тусламж үзүүлж ирсэн. Би энэ 30-аад жилд үзүүлсэн тусламжуудыг сайн мэднэ л дээ. Хамгийн эхний наркозын аппарат социализмын үед сум дундын эмнэлгүүдэд нийлүүлэгдэж байлаа. Тэрний дараа дараагийн хувилбарууд өнөөдөр манай  сургуулийн эмнэлэгт суурилагдсан байна.

IMG_5658 Л.Ганболд: Мэс заслын тасгийн рентген туяа, цацраг хаалгаар гадагшаа нэвтрэхгүй, бүрэн хамгаалттай

Энэ тасагт дурангийн мэс засал хийгдэнэ. Эмчилгээний үед ялгарах рентген туяа, цацраг хаалгаар гадагшаа нэвтрэхгүй, бүрэн хамгаалттай юм.

IMG_5615 Л.Ганболд: Мэс заслын тасгийн рентген туяа, цацраг хаалгаар гадагшаа нэвтрэхгүй, бүрэн хамгаалттай

-Хагалгаанууд энэ дурангаар хийгдэнэ. Дурангийн хагалгааны үйл явц доорх дэлгэцэн дээр харагдана. Бас яг ийм дэлгэц, оюутнуудын өрөөнд тавигдана. Оюутан бол энд хийгдэж байгааг тэнд харах бололцоотой.

IMG_5661 Л.Ганболд: Мэс заслын тасгийн рентген туяа, цацраг хаалгаар гадагшаа нэвтрэхгүй, бүрэн хамгаалттай

-Өвчтний биед дуран оруулж байгаа газраар, тодорхой хэмжээгээр хүний биед хоргүй нүүрс хүчлийн хийг шахаж, цээжний хэвлийн хөндийг хөндийрүүлдэг. Тэр хөндийрсөн орон зайгаар дурангийн хагалгааг хийгддэг.

Мэс заслын гол хагалгааг дурангаар хийх нь өвчтөнд ирэх ачааллыг бууруулдаг. Өвдөлт багатай, хурдан эдгэрдэг, мэс заслын шинэ арга хэлбэр, шинэ технологи юм.

02-19 Л.Ганболд: Мэс заслын тасгийн рентген туяа, цацраг хаалгаар гадагшаа нэвтрэхгүй, бүрэн хамгаалттай

 

03-21 Л.Ганболд: Мэс заслын тасгийн рентген туяа, цацраг хаалгаар гадагшаа нэвтрэхгүй, бүрэн хамгаалттай

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604872
0 эможи

keyboard_arrow_up