COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Эрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүү өвчинтэй “ДАЙН“ зарлаж байна

2019 оны 6 сарын 10

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас тэмбүү өвчнийг устгах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж болон бусад албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Arslan.mn

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл " Тэмбүү өвчинтэй тэмцэх "Улаантариа-2" буюу тэмбүү устгах хоёр жилийн аян эхлүүлж байна. Эрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна. Эхний ээлжинд жирэмсэн ээжүүдийн хяналтыг сайжруулна.  Жилд халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна. Жилд 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна. Энэ асуудал ҮАБЗ-мйн түвшинд хүрч, яригдсан. 

Монгол хүний удмын санд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тэмбүү өвчнийг устгаж чадна. Эрүүл мэндийн салбарт ийм боломж, дэд бүтэц бий.  Эхний ээлжинд жирэмсэн ээжүүдийн хяналтыг сайжруулна." гэв.

Arslan.mn

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Тэмбүү өвчнийг устгах чиглэлээр ажиллах  мэдлэг, туршлагатай, зохион байгуулалттай ажиллах боломжтой. Тэмбүү тархалт өндөртэй ч бүрэн эмчлэгддэг өвчин. Халдвар ихсэж байгаа нийгмийн голлох шалтгаан бол хүн амын шилжилт хөдөлгөөн, архидалт, ядуурал, ажилгүйдэл биеэ үнэлэлт их байгаатай холбоотой. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн системийн ажил биш, нийгмийн ажил. Эрүүл мэндийн систем манлайлан ажиллана. Эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, эрүүл эсэхээ тогтоолгох нь чухал юм.  Улсын төсөв, ЭМД-ын сан, Глобаль сангийн санхүүжилтээр тэмбүүгийн тархалтыг таслан зогсооно." гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604575
2 эможи

Ахмад СХД
2019-06-10 23:10
Энэ ганцхан ЭМЯ -ны ажил биш ,Дүүрэг, Хороо ,Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамтарч хийж гүйцэгэх ажил шүү дээ Дүүрэг хороодын "НИЙГМИЙН АЖИЛТАН" -нар юу хийж цалин авч гиюүрч сууна вэ тэр тусмаа иргэн бүрийн оролцоо чахал шүү дээ
Ахмад СХД
2019-06-10 23:10
Энэ ганцхан ЭМЯ -ны ажил биш ,Дүүрэг, Хороо ,Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамтарч хийж гүйцэгэх ажил шүү дээ Дүүрэг хороодын "НИЙГМИЙН АЖИЛТАН" -нар юу хийж цалин авч гиюүрч сууна вэ тэр тусмаа иргэн бүрийн оролцоо чахал шүү дээ
IRGEN
2019-06-10 17:09
TULBURIIG NI TULVVL
keyboard_arrow_up