COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сүрьеэгийн эмчилгээг сайжруулах шинэ аргыг нэвтрүүлж эхлэв

2019 оны 5 сарын 29

Arslan.mn

Сүрьеэгээр өвдсөн иргэн эмчилгээнд хамрагдахдаа эмч, эмнэлгийн ажилтан, сайн дурын идэвхтэний зайлшгүй хяналтан дор эм бэлдмэл ууж хэрэглэдэг. Тиймээс техник технологийн дэвшил болох Skype application ашиглан эмч, эмнэлгийн ажилтан алсын зайнаас өвчтөнтэйгээ шууд харилцан, эмчилгээний хяналтан дор эмийг нь уулгах болон зөвлөгөө өгч эхэллээ. 

Сүрьеэгийн эмчилгээг сайжруулах шинэлэг аргыг нэвтрүүлснээр өвчтөний хувьд цаг заваа хэмнэх, нууцлалаа хадгалах болон санхүүгийн байдалд дэмжлэг болох ихээхэн үр дүнтэй ажил юм. Одоогоор Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд энэхүү аргыг нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид бусад дүүрэгт нэвтрүүлснээр эмчилгээ сайжрах боломжтой юм.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604113
0 эможи

keyboard_arrow_up