COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулна

2019 оны 5 сарын 20

Швейцарын Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан санхүүжилттэй Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Баянхонгор  аймагт 2018 оны IV улирлаас 2022 оны III улирал хүртэл хэрэгжих “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийн зөвлөх хорооны 2 дахь удаагийн хуралдааныг зохион байгууллаа. 

Тус хуралдаанаар  Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан  энэхүү төслийн хүрээнд 2019 онд хэрэгжих ажлуудын явц болон төлөвлөлтийн талаар гишүүд саналаа солилцсон юм.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/139 дугаар тушаалаар “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийн зөвлөх хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталсан юм.
Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбат “Баянзүрх дүүргийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, явц”, Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Уламбаяр “Баянзүрх дүүргийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, явц”-ын талаар тус тус мэдээлэл хийсэн.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603708
0 эможи

keyboard_arrow_up