COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ГССҮТөвийн захиргааны ажилтнууд аян эхлүүллээ

2019 оны 5 сарын 10

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас 2019 онд “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриа дэвшүүлэн ажиллаж байгаа ба энэ нь ДЭМБ-аас зөвлөсөн “Хүн төвтэй тусламж үйлчилгээ”-г нэвтрүүлэх зорилттой бүрэн нийцэж байгаа юм. Ингэснээр эрүүл мэндийн салбарт тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ эмнэлгийн ажилтны ёс зүйг чандлан сахиж “Эмнэлгийн ажилтан – Үйлчлүүлэгч – Ар гэр” гэсэн 3 талт харилцааг дээдлэхээс гадна бие биедээ харилцан хүндэтгэлтэй хандаж ажиллахыг чухалчлах юм.

ГССҮТөвийн хамт олон салбартаа дэвшүүлсэн дээрх уриаг хэрэгжүүлэх зорилгоор үе шаттай ажлууд төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг Захиргааны ажилтнуудын оролцоотой 5-р сард зохион байгуулах “Хөтөч” аян энэ 7 хоногт эхэллээ. Аяны хугацаанд захиргааны ажилтнууд хуваарийн дагуу ажиллаж, байгууллагынхаа ажил үйлчилгээний талаар үйлчлүүлэгч, тэдний ар гэрт мэдээлэл өгөх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603325
0 эможи

keyboard_arrow_up