COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

510 мянган иргэнд улаанбурханы вакцин хийнэ

2019 оны 4 сарын 05

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Манай улсад НҮБ-ын Хүн амын сангаас улаанбурхан өвчний эсрэг 510 мянган хүн тун вакциныг  хандивлахаар болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “ДЭМБ-ын зөвлөмжөөр нийт хүн амын 40-45 хувийг томуу, томуу төст өвчний вакцинд хамруулах шаардлагатай. Улаанбурхан өвчний халдвар томуугаас зургаа дахин өндөр. Монгол Улс 1974 оноос эхлэн улаанбурханы эсрэг дархлаажуулалт хийж байгаа. ДЭМБ болон ХӨСҮТ-өөс хийсэн судалгаагаар 8-20 насны 510 мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулах шаардлагатай гэж гарсан. Үүнд 1.7 тэрбум төгрөг шаардлагатай. Тиймээс НҮБ-ын төрөлжсөн байгууллагад хандсаны дагуу НҮБ-ын Хүн амын санаас улаанбурхан өвчний эсрэг 510 мянган хүн тун вакциныг  хандивлахаар болсон. Хандивын вакцин ирэнгүүт хүн амаа нэмэлт дархлаажуулалтад хамруулна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601964
0 эможи

keyboard_arrow_up