COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бөөр хамгаалах дэлхийн өдөрт: Өвчлөлөөс сэргийлэх зөвлөгөө өгч, үзлэг хийж байна

2019 оны 3 сарын 14

Өнөөдөр бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
 Анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг. 

Манай улсад анх 2009 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд эл өдрийг одоогоор дэлхийн 200 гаруй оронд тэмдэглэж байна.
Өнөөдөр дэлхий дээр 700 орчим сая хүн бөөрний архаг өвчтэй, эдгээр хүмүүсийн эмчилгээнд эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 80 орчим хувийг зарцуулдаг гэсэн судалгаа байдаг.
Монгол Улсын хувьд хүн амын өвчлөлийн жагсаалтаар бөөрний архаг өвчин нь сүүлийн таван жилийн дүнгээр гуравдугаар байранд, хэвтэн эмчлүүлэгсдийн шалтгаан дундаас тэргүүлэх байрыг эзэлж байна. Тиймээс дэлхий нийтээр бөөр хамгаалах өдрийг зарлаж, энэ хүрээнд олон нийтийн анхаарлыг хандуулдаг байна.
Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр Япон Монголын хамтарсан “Улаанбаатар-Мед” Нэгдсэн эмнэлэг нээлттэй өдөрлөг зохион байгуулж, нээлтэнд Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд, эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.





Тус арга хэмжээ хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эмнэлгийн дотрын тасгийн эмч сувилагч нар иргэдэд бөөрний үзлэг, өвчлөл эм бэлдмэлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч байна. 
Энэ өвчин улс орон, хувь хүний эдийн засагт хор хөнөөлтэй өвчин юм. Бөөр биед гүйцэтгэдэг үндсэн үүргээ биелүүлж чадахгүй, хорт бодис биеэс гадагшлахгүй, цус төлжихгүй, даралт хэвийн биш болохоор хүний бие организмын солилцоо тэр чигээрээ зогсонги байдалд ордог аж.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын мэргэжилтэн М.Оюунчимэг:


Бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудал өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Анагаах ухаанд аливаа өвчнийг эрт илрүүлэх боломжтой болсон энэ үед и ргэд тогтмол шинжилгээнд хамрагдах нь чухал. Энэ нь эмчилгээний чанар үр дүнд ихээхэн нөлөөтэй. 
Манай улс эрүүл мэндийн салбартаа бөөр эмчлэх шинэ технологиудыг нэвтэрүүлснээр бөөрний дутагдалд орсон хүмүүсийг эмчилж, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг  амжилттай хийж байна. Өнөөдрийн байдлаар 20 аймагт бөөр орлуулах эмчилгээг хийж байна.
Мөн бөөрний донорын асуудлыг сайжруулах зорилготой Эрхзүйн баримт бичгүүдийг боловруулж гаргалаа. Өдгөө манай улсад бөөрний дутагдалд орсон 700 гаруй хүн бий. 

1975 онд Улсын төв 1 дүгээр эмнэлэгт хоёр диализийн аппараттайгаар эмчилгээ хийж байсан өдгөө 170 гаруй аппаратаар дээрх хүмүүст эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.

Өмнө нь бид эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн асуудалд илүү анхаарал хандуулдаг байсан бол өнөөдөр чанарыг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн үзүүлдэг зарим эрүүл мэндийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж эхэлсэн. 

Ийм шинэ тогтолцоонд орсоноор хувийн долоон эрүүл мэндийн байгууллагаар 200 гаруй хүнийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн Энэ маань маш том  дэвшил буюу хөрөнгө оруулалт юм. 

Бид цаашдаа эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд эрхзүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгох, эмч мэргэжилтнүүдийг тогтмол сургалтанд хамруулах, мэдлэг чадвараа хоорондоо туршлага солилцохоос гадна үйлчилгээгээ иргэд рүү илүү чиглүүлэх шаардлагатай байгаа. 

“Улаанбаатар-Мед” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, гемодиализийн эмч Б.Уламбаяр:

Манай эмнэлгээс зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаа иргэдэд бөөрний өвчлөл, дутагдлаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгөх, анхан шатны оншилгоо хийх зорилготой. 

Иргэдийн маань ихэнх нь  урьдчилан сэргийлэх үзлэгт ордоггүй, өвдөөд аргагүй байдалд орохоороо л шинжилгээ өгдөг.Тэр үед аль хэдийн  бөөрний дутагдалд орчихсон байх зэрэг харамсалтай тохиолдлууд гарч байна.

Манайд ирж буй эмэгтэйдийн ихэнх нь бөөр шээсний үрэвсэл давамгай, мөн даралт ихсэх юмуу сахарын эмгэгтэй байдаг. Шинж тэмдэг илрэх үедээ сайн гэсэн газруудаар явж янз бүрийн эм уугаад өвчин нь хүндрээд бөөрний дутагдалд орсон хойно нь хүрээд ирдэг. 

Тэгэхээр даралт ихэссэн үед яах ёстой, чихрийн шижин илэрсэн үед яах ёстой юм тэр тал дээр заавал эмчид үзүүлж, эмээ тогтмол уух хэрэгтэй. Даралт ихсэх, чихрийн шижин нь бөөр өвчилөхөд хамгийн их нөлөөлдөг. Тиймээс эрүүл мэндийн боловсролыг хүүхэд байхаас нь өгч эхлэх нь чухал байна л даа.

Бөөрний өвчлөлөөс хэрхэн сэргийлэх тухай өгсөн эмчийн зөвлөгөөг хүргэж байна. 

Бөөр бол хүний биед ялгаруулах болон дотоод шүүрлийн гэсэн 2 чухал үүрэг гүйцэтгэдэг. Бөөрөөр нэг минутанд 1,2л цус эргэлдэж байдаг.

Бөөр нь хүний биеийн бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнүүд, илүүдэл хорт бодисуудыг шүүн гадагшлуулж, бусад эрхтэн системийг хордохоос сэргийлдэг гол эрхтэн юм. Мөн хүний бие дэх ус, сахар, амин хүчил, эрдэс давсын хэмжээг тэнцвэржүүлэхээс гадна цус төлжилтөнд оролцдог.

Бөөрний өвчлөл

Бөөр нь хүний биеэр эргэлдэх янз бүрийн хортой бүтээгдэхүүнийг шүүж цэвэрлэдэг тул бөөрний үйл ажиллагаа муудахад бусад эрхтэнд үзүүлэх хор нөлөө хамгийн их байдаг.
Бөөр өвчлөх шалтгаан

• Шээсний замын халдвар

• Нянгаар үүсгэгдсэн шүд, гүйлсэн булчирхай, хамрын хөндийн идээт үрэвсэл

• Цаг агаарын эрс тэс байдал

• Эрүүл ахуйн болон амьдралын буруу дадал зуршил

• Зөв зохисгүй хооллолт

Бөөрний эмгэгийн үед илрэх гол шинж тэмдэг

• Толгой эргэх

• Ууц нуруу орчмоор чилж, хөшиж өвдөх

• Чих шуугих

• Хавагнах

• Шээсний өнгө, гарц, үнэр өөрчлөгдөх

• Тамирдах

• Бүсэлхий ууцаар хүйт оргих

• Даралт ихсэх
Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх

• Амны хөндий, шүд, гүйлсэн булчирхай үрэвсэлт өвчнөөс сэргийлэх, эмчлэх

• Шээс бэлгийн замын ариун цэврийг сахих, бүрэн эмчлэх

• Ханиад томуунаас сэргийлэх

• Даарах, норохоос сэргийлж цаг улиралд нь тохируулан хувцаслах

• Эмийг эмчийн зааврийн дагуу хэрэглэх

• Онцын шаардлагагүй бол бөөрөнд сөрөг нөлөө үзүүлэх эмийг удаан хугацаагаар хэрэглэхээс татгалзах

Дэлхийн хүн амын өсөлт, тэдгээрийн хэрэгцээ, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэргээс хүн төрөлхтний амьдралын хэвшил, цаг уур болон хоол хүнсний эрүүл ахуйн байдал алдагдаж байна.

Үүнээс шалтгаалан сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд халдварт бус өвчний тохиолдол эрс нэмэгдсэн. Тэдгээр өвчнүүдээс бөөрний эмгэг нь халдварт бус өвчлөлийг тэргүүлж байгаа юм. Иймд хүн бүр бөөр хэмээх амин чухал эрхтэнээ хайрлан хамгаалаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601128
2 эможи

mane
2024-04-03 21:32
Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралаас болж та бөөрөө зарах боломжийг хайж байна уу? Юу хийхээ мэдэхгүй байна уу? Та одоо ч гэсэн санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа бөгөөд та бөөрөө 760.000 доллараар зарах боломжтой бөгөөд маш эрүүл мэндэд хүртээмжтэй, маш сайн BUDNEY DONENE-ийг худалдаж авах боломжтой бөгөөд энэ нь Bynye-ийн МЭДЭЭЛЛИЙН НЭГДҮГЭЭР БИДНИЙ ХӨДӨЛМӨРИЙН НЭГДҮГЭЭР БИДНИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА. Эмч, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрахын тулд, мэс засал хийсний дараа тэд танд мөнгө өгөхдөө мөнгө өгөхийн тулд та бүхний мөнгийг бүрдүүлэхийн тулд та бүхэнд мөнгө өгөх болно. сонирхож байгаа нь эмнэлэгтэй холбоо барьж болно Fortis.hospital.in@gmail.com
Mane
2024-04-03 06:18
Бөөрөө мөнгөөр зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээрээ байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авч байна, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]
Joan
2024-04-02 22:58
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа хэвээр байгаа бол танд бөөрөө асар их үнээр 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх боломж байна. Фортис эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна. Эмч ээ, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд тэд таны визний тодорхой хэсгийг төлж, хагалгаанд орохын тулд визний төлбөрийг төлж, хагалгааны дараа шууд үлдэгдэл мөнгөө өгдөг. сонирхож байвал эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
DR. PRADHAN
2024-02-19 23:20
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00
MOUNT ALVERNIA HOSPITAL
2024-01-29 11:22
Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд 500,000 доллар санал болгох болно. Намайг MOUNT ALVERNIA HOSPITAL-д олон улсын мэдрэлийн эмчийн зөвлөх эмч M CHIRAQ гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Сингапур, Турк, АНУ, Малайз, Энэтхэгт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу. Whats app: 1 (850) 313 7832 Имэйл: contact@mountalverniahospitals.com Хүндэтгэсэн DR M. CHIRAK Олон улсын эмнэлгийн зөвлөх.
keyboard_arrow_up