COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Цэцэгээ: УНТЭ-т H1N1 вирусын халдварын улмаас хүн нас барсан тохиолдол байхгүй

админ
2019 оны 1 сарын 16

"H1N1 вирусын улмаас өдөрт олноороо хүн нас барж байна. Нэгдүгээр эмнэлэг дотроо хөл хорио тогтоогоод байна" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байгаа. 

Тэгвэл уг мэдээллийн талаар УНТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцэгээ албан ёсны тайлбар өглөө.

ЭМЯ-ны албан ёсны фэйсбүүк хуудсанд байршуулсан ТАЙЛБАР: 

H1N1 вирусын улмаас өдөрт олноороо хүн нас барж байгаа тухай ташаа мэдээллийг цахим орчинд зарим хүмүүс тарааж байна.

H1N1 вирус 2009 онд анх бүртгэгдэж дэлхий дахинд цар тахлын хэмжээнд тархан хүн амын ихэнхи хувийг өвчлүүлсэн билээ. Тухайн цаг үеэс хойш энэхүү вирус нь жил бүрийн томуугийн эргэлтэд орж хүн амын хүнд тархсаар байгаа юм. Энэ нь анх тархаж байсан шигээ нийт хүн амыг өвчлүүлэхгүй, хоруу чанар багассан юм.

Хэдий тийм боловч энэ вирус нь хувьсамтгай учир өмнө өвдсөн хүн өвдөж болох ба хөнгөн хүрч болох юм. Харин бага насны хүүхэд, нэн ялангуяа 0-6 сар хүртэл хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүдийг анхаарч, дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, витаминлаг, илчлэг хоол хүнс өгөх, 0-3 хүртэлх насны хүүхдийг сайн хөхүүлэх, амны хаалт маск хэрэглэх, гэр орон байранд чийгтэй цэвэрлэгээ хийх, гадагшаа гарсан бол ам хамар хоолойгоо содын 1%-н уусмалаар зайлах, олон нийтийн газар очихгүй байх, гараа сайтар савандаж угааж хэвшвэл ханиад томуу хүрэхгүй байх боломжтой.

Томуугийн тандалтын албаны мэдээллээр 2019 оны хоёр дахь долоо хоногийн байдлаар 235 сорьцонд хийсэн шинжилгээгээр 95 сорьцонд A H1N1 вирус, RS вирус 13 сорьцонд, А H3N2 вирус 4 сорьцонд, аденовирус 1 сорьцонд тус тус илэрсэн байна. Жич: Сүүлийн хэдэн жил дараалан хийж буй томуугийн вакцинд А хүрээний H1N1 вирусын антигенийг оруулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599327
0 эможи

keyboard_arrow_up