COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эмч нар нийгмийн асуудалдаа анхаарахыг хүсчээ

2019 оны 1 сарын 02

Шинэ оны анхны өдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нийслэлийн “Өргөө”, “Амгалан” амаржих газарт айлчилж,шинэ оны анхны өдөр төрсөн ээжүүдэд баяр хүргэж, сайдын гарын бэлэг гардуулав. 

 Шинэ оны босгон дээр улсын хэмжээнд нийт 75 эх амаржиж, 39 хүү, 36 охин шинээр мэндэлсэн байна. Нийслэлд 29, Хэнтий, Дорнод, Дархан-уул аймгуудад хамгийн олон буюу 6-7 хүүхэд тус тус мэндэлсэн байна. 

Эрүүл мэндийн сайд “Амгалан” амаржих газрын эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, шинэ оны баярын мэнд хүргэхийн ялдамд, тус амаржих газрын үйл ажиллагаатай танилцав. Уулзалтын үеэр эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулахад тасралтгүй сургалт чухал болохыг онцлон цаашид мэргэжилтнүүдийг сургах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцаж, санал бодлоо солилцов

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598772
0 эможи

keyboard_arrow_up