COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн анхан шатны тусламжийг EMNELEG.MN вэб, аппликэшнаас авах боломжтой

2018 оны 12 сарын 10

Arslan.mn

 EMNELEG.MN вэб, аппликэшн бий болж, хэрэглээнд нэвтрүүллээ.

Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд судалгаа, хөгжүүлэлтийн ажлаа гүйцэтгэсэн тус аппликэшн нь ашиглахад бэлэн болсон байна. Одоогоор нийт 170 гаруй эмнэлэг нэгдэж, мэдээ мэдээллээ ирүүлж, үйлчилгээгээ үзүүлэхэд бэлэн болжээ.

Тухайлбал, эдгээр эмнэлгийн байршил, ажиллах цагийн хуваарь, үзүүлж буй үйлчилгээ, өвчний зовуурийг тодорхойлох асуулт хариулт, мэргэжлийн эмчийн 147 төрлийн зөвлөгөө зэрэг мэдээллийг тус тус нэг дороос авах боломжтой болоод байна.

Arslan.mn

 "Энэхүү аппликэшнийг суулгаснаар ухаалаг утсыг ашиглан өөрт хэрэгтэй, хамгийн ойр буй эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой болж байна. Бид тус аппликэшнийг сүүлийн жил гаруйн хугацаанд судалж, хөгжүүлсний эцэст ийнхүү бэлэн боллоо.

Одоогоор нийт 170 гаруй эмнэлэг манай аппликэшнд нэгдээд байна. Нэгдсэн эмнэлгүүдийн 90 гаруй хувийг хувийн эмнэлгүүд эзэлж байна, тухайлбал улсын 17, хувийн 150 гаруй эмнэлэг байна. Эмч дуудан үйлчилгээ авсан тохиолдолд тус эмнэлгийн үнэ, тарифаар явна гэсэн үг" хэмээн Emneleg.mn-ийн менежер Т.Алтанзул нээлтийн үеэр хэлж байлаа. 

"ЭМНЭЛЭГ" цэсээс:

Өөрийн сонирхож буй эмнэлгийн талаарх мэдээллийг хайх, эсвэл өвчний зовуурын дагуу ойр буй эмнэлгээ хайх боломжтой, үүнд тухайн эмнэлгийн танилцуулга, хаяг, байршил, холбоо барих утасны дугаар, цагийн хуваарь, эмнэлгийн ойролцоох автобусны буудал зэрэг мэдээллийг харуулдгаараа хэрэглэгчдийн цагийг ихээр хэмнэж байгаа юм.

"ЭМЧ ДУУДАХ" цэсээс:

Хэрэглэгчдэд өөрийн буй газраасаа, боломжтой цагаа эмчтэйгээ тохирч цагийн болон дусал тариа хийлгэх, эрүүл мэндийн зөвлөгөө авах, анхан шатны үзлэг оношилгоо хийлгэх боломжтой үйлчилгээ юм. Ингэснээр яаралтай тохиолдолд өөрт ойрхон буй эмнэлгээсээ анхан шатны эрүүл мэндийн тусламж авах боломжтой гэсэн үг.

"ЦАХИМ ЭМЧ" цэсээс:

Өвдсөн тохиолдолд насанд хүрсэн, хүүхэд, эрэгтэй эмэгтэй гэсэн 4 хэсгээс сонгож, гарч ирсэн асуултуудад үнэн зөв хариулснаар цаг алдалгүй анхан шатны оношоо тогтоож, мэргэжлийн эмч нарын 147 төрлийн зөвлөгөөнөөс авах боломжтой.

Энэхүү шинэ аппликэшнийг ухаалаг утастай хүн бүр Android болон IOS үйлдлийн системээс үнэгүй татаж авах боломжтой юм.

Arslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
598027
1 эможи

keyboard_arrow_up