COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМХТөв “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж байна

2018 оны 11 сарын 29

Arslan.mn

Эрүүл мэндийн хөгжлийн төв  “Нээлттэй хаалганы өдөр”-ийг  байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, эрүүл мэндийн салбарынхан болон  иргэд,  үйлчлүүлэгчдэд тулгамдаж байгаа асуудлууд,  тэдгээрийг хэрэглэгчдэд  ээлтэйгээр шийдвэрлэх чиглэлээр  хамтран ажиллах,  санал, хүсэлтийг сонсох зорилгоор  жил бүр  уламжлал болгон  зохион байгуулж ирсэн билээ.
Энэ удаагийн Нээлттэй хаалганы өдөр  харилцагч байгууллагуудад хандсан  үйл ажиллагаануудыг түлхүү зохион байгуулж, 2019 онд магадлан итгэмжлэл авах эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөгөө өгөх, Донорын асуудлаар мэдээлэл өгөх, уулзалт зохион байгуулах,  эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд хөрөнгийн төлөвлөлтийн програм дээр ажиллах дадлага, үзүүлэх сургалт зохион байгуулах зэрэг  хэрэгцээт олон мэдээллийг зэрэг хүргэж байгаагаараа онцлог болж байна.
Arslan.mn
Үүний зэрэгцээ Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Сувилагчдын мэдлэг чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд бэлтгэх” сургалтуудын бүртгэл хийгдэнэ.
 Мөн материалаа бүрдүүлсэн Эм ханган нийлүүлэх байгууллагуудад эмийн экспорт, импортын лицензийн өдөрт нь гаргаж байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх бодлого, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох нотолгоо бүрдүүлэх, байгууллага, хүний нөөц, техник технологи, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, салбарын удирдлага, манлайллыг дээшлүүлэх замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн чиг  үүрэг бүхий  байгууллага юм. Өдөр, шөнийн 24 цаг иргэдийнхээ эрүүл энхийн манаанд эрүүл мэндийн салбарын 40  гаруй мянган эмч, мэргэжилтнүүд зүтгэдэг билээ. Тэдний дунд эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ашиглаж буй тоног төхөөрөмж, эм хэрэгсэл, иргэдийн үйчлүүлж буй эрүүл мэндийн байгууллагын  чанар аюулгүй байдлыг хангахаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олон ажиллаж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597671
0 эможи

keyboard_arrow_up